Гүйцэтгэх удирдлагын баг

​Пол Муллинс

Санхүү эрхэлсэн захирал

Пол Муллинс нь 2017 оны тавдугаар сард “Оюу толгой” компанийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Пол энэхүү албан тушаалынхаа хүрээнд тус компанийн санхүү, хууль эрх зүй, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудит, худалдан авалтын газар болон мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагааг хариуцан удирдлагаар ханган ажиллаж байна.

Тэрбээр уул уурхайн салбарт 30 жил, түүний дотор БиЭйчПи (BHP) болон Рио Тинто компанид ажиллаж байсан арвин туршлагатай. 1996 оноос эхлэн Рио Тинто компанид Пилбарагийн төмрийн хүдрийн уурхай, Аргайлын очир эрдэнийн уурхай (Argyle Diamonds) болон Лондон дахь группийн төв офист санхүүгийн төлөвлөлт болон дүн шинжилгээ хариуцсан ерөнхий зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Пол Муллинс нь Австралийн Ньюкастлын Их Сургуулийг Худалдааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд Австралийн мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Australian Society of CPAs)- ийн гишүүн юм.