Ажил мэргэжил

Програм хангамжийн хөгжүүлэгч

Нээлтийн огноо: 2019-04-24
Хаалтын огноо: 2019-05-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний Уурхайн Мэдээллийн Технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Програм хангамжийн хөгжүүлэгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий программ хангамжийг хөгжүүлэх болон сайжруулахад оршино.

Ажил үүргийн хуваарь

  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн програм хангамжтай холбоотой хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • Програм хангамжийн шийдэл гаргах, кодлох, алдаа засах, тохиргоо хийх, баримтжуулах
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
  • Програм хангамж, системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих
  • Програм хангамжийн шинэчилсэн хувилбарыг гаргах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх
  • Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Нийлүүлэгчид, дэмжих бүлгүүдтэй хамтран ажиллах
  • Төсөлтэй холбоотой програм хөгжүүлэлт болон хүчин чадалд урьдчилан анализ хийх
  • Програм хангамжийн төслүүдийг хугацаа, төсөвт нь багтаан хэрэгжүүлж буй эсэхийг хянах
  • Гүний Уурхайн төслийн болон үйл ажиллагааны багийн ажилтнуудтай хамтран ажиллаж, төсөлтэй холбоотой програм хангамжийн санаа цуглуулах, алдааг оношлох, засварлах шийдлийг тодорхойлох
  • Төсөлтэй холбоотой программын асуудлыг баримтжуулж, мэдлэгийн санд нийтлэх
  • Аюулгүй ажиллагааны бүх стандарт, практик, бодлогыг дагаж мөрдөн, осол зөрчлийг мэдэгдэх
  • ОТ ЭМААБООН-ийн бодлого стандартад заасан үнэт зүйлс, зан байдлыг дэмжих, хэвшүүлэх

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологи эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Дараах програм хангамжийн хэлнүүд дээр туршлагатай байх: .net framework C#, .net core C#, asp.net core, sql (t-sql, pl/sql), python (pandas, numpy, flask), nodejs (express, http, socket), javascript (reactjs, d3js), html (svg, canvas), java and protocols (rest api, soap api, grpc, tcp, udp, socket, amqp).
  • Програм хангамжийн инженерчлэлийн практик, програм хангамж хөгжүүлэлтийн процессын талаар ахисан төвшний мэдлэгтэй байх
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайтай
  • MS оффисийн программ хангамж дээр маш сайн ажилладаг байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.