Ажил мэргэжил

Процесс сайжруулалтын шинжээч

Нээлтийн огноо: 2019-10-18
Хаалтын огноо: 2019-11-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл –Уурхайн хяналт зохицуулалтын хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Процесс сайжруулалтын шинжээч ажлын байранд шалгаруулж авна.

Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн хэлтэс нэгжүүдтэй өргөн хүрээнд нэвтэрч бизнес процесс сайжруулах, төсөлд оролцогч талуудад нөлөөлөх, идэвхтэй харилцах ур чадвараа хөгжүүлэхээр зорьж буй хүнд гарч буй гайхалтай боломж юм.

Оюу Толгой” ХХК-ийн Гүний уурхай нь бизнес процесс дахь үр ашиггүй, тодорхойгүй зүйлсийг арилган процессын сахилга батыг сайжруулах замаар ажлын арга барилаа тасралтгүй сайжруулах эрмэлзэлтэй. Үүнтэй холбоотойгоор бизнес процессуудад үнэлэлт дүгнэлт, шинжилгээ хийх, процессыг шинэчлэн загварчлах, сайжруулах ажилд дотоод зөвлөхөөр ажиллах нь тус ажлын байрны үндсэн зорилго юм.                             

Үүрэг даалгавар

  • Асуудал шийдвэрлэх аргачлал ашиглан бизнес процесс болон холбогдох хэрэгслүүдэд (ашиглагддаг бичиг баримт гэх мэт) дүн шинжилгээ хийж удирдах ажилтнуудад шийдэл гаргахад тусалж сайжруулах зөвлөмж гаргана
  • Сайжруулалтын төслийн төлөвлөгөө, хуваарийг гаргаж, зарим төслүүдийг удирдана
  • Бизнес процесстой холбоотой зөвлөгөөн, семинарын ажлыг удирдаж, санал шүүмж цуглуулна
  • Бизнесийн гол процессуудыг баримтжуулна
  • Өөр өөр хэлтэс, багийн гишүүдээс бүрдсэн сайжруулалтын төслийн баг, гадны зөвлөхүүдтэй хамтран ажиллах бөгөөд зарим төслийг удирдан гүйцэтгэнэ
  • Сайжруулалтын ажлын үр дүнг бататгах үүднээс журам, заавар, сургалтын материал бэлтгэнэ
  • Сайжруулсан ажлыг хариуцах оролцогч талуудад тогтвортой байдлыг хангах үүднээс тал бүрийн дэмжлэг үзүүлж, дадлагажуулна

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • 3 жилээс доошгүй хугацаанд бизнес/процессын сайжруулалт, бизнесийн дүн шинжилгээ хийсэн эсвэл холбогдох туршлагатай байх
  • 3 жилээс доошгүй хугацаанд төслийн менежмент болон төсөлд оролцогч талуудтай харилцах ажилд оролцсон туршлагатай байх
  • 3 жилээс доошгүй хугацаанд өөрчлөлтийн удирдлагын ажилд оролцсон туршлагатай байх
  • Бизнес, процессын шинжилгээ, сайжруулах сонирхолтой байх
  • Семинар, презентац төлөвлөх, бэлтгэх, зохион байгуулах туршлагатай байх
  • Бичгийн болон ярианы харилцааны өндөр чадвартай байх
  • Бичгийн болон ярианы Англи хэлний чадвартай байх
  • Microsoft Word, Excel, PowerPoint, Outlook, Visio зэрэг программуудыг сайн ашигладаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.