Төлөөлөн удирдах зөвлөл

Ровена Альбонес

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Ровена Альбонес 2013 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Ровена 2012 оны 5 дугаар сараас эхлэн Рио Тинто компанийн Өсөлт ба Инновацийн группийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр Рио Тинто компанид 1999 оноос эхлэн санхүүгийн болон маркетингийн чиглэлийн хариуцлагатай алба хашсан туршлагатай. Үйл ажиллагааны болон томоохон барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд санхүүгийн чиглэлээр ажиллаж байв. Рио Тинтог төлөөлөн хамтарсан олон үйлдвэрийн удирдах албан тушаалд ажиллаж байлаа. Ровена Австралийн Куртины их сургуулийг санхүү, эдийн засгийн бакалавр, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр төгссөн юм.