Ажил мэргэжил

Сайжруулалтын шинжээч

Нээлтийн огноо: 2017-07-28
Хаалтын огноо: 2017-08-11 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Хангамж - Үйлчилгээ үзүүлэх хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Сайжруулалтын шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь чанартай үнэн зөв тайлан боловсруулах, хангамжийн үйл ажиллагааг дэмжин сайжруулах болон дотоод дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих замаар хангамжийн багийн үйл ажиллагаанд шууд туслалцаа үзүүлэн, бизнесийн хамгийн оновчтой шийдэл гаргахад туслах юм.

Үүрэг даалгавар

  • Өөрийн болон хамт олныхоо аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйг хамгаас чухалчлан үздэг байх;
  • Оюу толгойн Хангамжийн хэлтсийн Гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийн хэмжигдэхүүний нарийн нягт тайлан, шинжилгээг хуваарьт тусгасны дагуу болон шаардлагатай үед цаг хугацаанд нь гарган өгдөг байх;
  • Тайлан гаргахдаа SAP/РТБШ (RTBS), Таблеу (Tableau), Ариба (Ariba), SQMS (Ханган нийлүүлэгчдийн үнэлгээ, удирдлагын систем), Майкрософт Эксел зэрэг систем, программыг өдөр тутамдаа ашиглан ажиллах;
  • Систем ашиглан нарийн төвөгтэй, томоохон тайлангийн загварууд гаргаж, түүнийгээ засч сайжруулан, бүрэн хариуцан ажиллах. Spend (Зарлагын), DIFOT (Хугацаанд нь бүрэн бүтэн хүргэсэн эсэхийн), Inventory (Бараа материалын), Supplier Scorecard (Нийлүүлэгчийн онооны хүснэгт), Lean (Үргүй зардлыг бууруулах), Expiring Contracts (Хугацаа нь дуусч буй гэрээнүүдийн) гэх мэт тайлангууд үүнд багтана;
  • Бодлого, журмуудыг ойлгон мөрдөх, тендер зарлах, баримт бичгийн хяналтыг гарын авлагын дагуу хийх, архивлах, аудит хийлгэх хүсэлт дээр ажиллах зэргээр хангамжийн үйл ажиллагааг Оюу толгойн бодлого, журамд нийцэж буй эсэхийг бататгах;
  • Төслийн өөрчлөлтийн удирдлагыг дэмжих хийгээд удирдах, шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөг үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх зэргээр Хангамжийн хэлтсийн үйл явцыг сайжруулах төслийг хариуцан ажиллах;

Тавигдах шаардлага

  • Бизнес, санхүү, инженерийн ухаан, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
  • Их хэмжээний, нарийн төвөгтэй тоо баримттай ажиллан, үр дүнтэй томьёо болон шинжилгээний загвар зохиож чадахуйц түвшинд Майкрософт Эксел программ ашиглан ажиллах чадвартай байх;
  • Гурваас доошгүй жил төслийн удирдлагын чиглэлээр болон асуудалд дүн шинжилгээ хийх, цэгнэх, загварчлах туршлага хуримтлуулсан байх;
  • Англи, монгол хэлээр маш сайн ярьж, бичих чадвартай байх;
  • Бусадтай харилцах болон толилуулга (презентаци) тавих чадвар маш сайтай байх;
  • Үүрэг хариуцлагаа тун сайн ухамсарласан, хариуцлагатай, бизнесийн ёс зүйг сайтар эзэмшсэн байх;
  • Шинэ систем, хэрэгслийг хэрхэн ашиглахыг үр дүнтэйгээр хурдан сурах чадвартай байх;
  • Ажилдаа маш нягт нямбай ханддаг, дааж авсан ажилдаа бүрэн эзэн болдог байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2017 оны 8 дугаар сар 11 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.