Ажил мэргэжил

Сарбанес-Окслейн хууль ба эрх зүйн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2018-06-21
Хаалтын огноо: 2018-07-02 17:30
Хэлтэс: Санхүү
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Сарбанес-Окслейн хууль ба эрх зүйн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь байгууллагын дотоод хяналтын орчинг үнэлэх, эрсдэлтэй зүйлсийг тодорхойлох, тэдгээр эрсдэлийг бууруулах хяналтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ хийх замаар Сарбанес-Окслейн хуулийн 302, 304-р зүйлд заасан дотоод хяналтын шаардлагуудад нийцүүлэхэд оршино. Энэхүү албан тушаалтан нь ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн, эрх зүйн зөрчилгүй компанийг бий болгож, байгууллагын соёлыг хэвшүүлэхэд нь Бизнесийн сайжруулалт хариуцсан менежерт дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн үйл ажиллагаа, эрсдэл, хяналтад байнгын үнэлгээ хийж, сайжруулах арга замыг тодорхойлж, санал болгох;
  • Компанийн дотоод хяналтын бүтэц зохион байгуулалтыг баримтжуулах, сайжруулах;
  • SOX-ийн баримт бичгүүдийг хариуцаж, шинээр орсон өөрчлөлтийг тусгахад туслах;
  • Турших дизайныг шинэчлэхэд хяналтын арга хэмжээг хянах, нарийвчлал, хэрэгцээ шаардлагыг турших төлөвлөгөө боловсруулах зэргээр туслах;
  • Туршилтад бэлтгэх, зохицуулалт хийх, хэрэгжүүлэх, процессын эзэмшигч болон Рио Тинто группийн Дотоод аудиттай хамтран ажиллах;
  • SOX-ийн дотоод тестер ашиглан хийсэн дотоод SOX-ийн туршилтыг удирдах, хянах, уг туршилтын үр дүнг зохих ёсоор баримтжуулж, мэдээлэх;
  • Илэрсэн доголдол, холбогдох залруулах арга хэмжээнд хяналт тавих, тайлагнахад зохицуулалтын талаас нь тусламж үзүүлэх;
  • Хяналтын орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, хяналтын сайжруулалт хийх төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Олон улсын санхүүгийн тайлагналын стандартууд болон ОТ-н Санхүүгийн бодлого, журмуудын талаар мэдлэгтэй байж, тэдгээрт нийцүүлж ажиллах;
  • Санхүүгийн чиг үүрэг бүхий багууд, компанийн удирдах ажилтнуудад нягтлан бодох бүртгэл, хяналтын орчны чиглэлээр мэргэжлийн зөвөлгөө өгөх;
  • Бизнесийн процесс сайжруулах, дотоод хяналт, систем хөгжүүлэх чиглэлээр Санхүүгийн чиг үүрэг бүхий багууд, компанийн удирдах ажилтнуудад санал зөвлөмж боловсруулж өгөх;
  • ОТ-н санхүүгийн бодлого, журмын гарын авлага боловсруулахад хувь нэмрээ оруулах;
  • Нягтлан бодох бүртгэлийн шинэ стандартад нийцүүлж ажиллах, бизнесийн үйл ажиллагааг зохих шинэ стандартын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих;
  • ОТ ХХК дахь SOX-ийн дотоод болон гадаад бүх аудитуудыг удирдан зохицуулж, аудитын төлөвлөлт, хамрах хүрээг үр дүнтэй тодорхойлох, аудитын тавьсан санал хүсэлтэд үр дүнтэй, тогтвортой хариу арга хэмжээ авах;
  • ОТ-н дотоод хяналтын систем, холбогдох тайлагналын системийн талаар аудиторуудтай хийх хэлэлцүүлгийг удирдах;
  • Процесс хариуцагчтай процессын баримт бичгээ боловсруулахад нь чиглэл өгөх, зөвлөгөө өгөх;
  • Аудитаар илэрсэн доголдлын талаар удирдлагын зүгээс өгөх хариуг боловсруулж, тэдгээр асуудлыг арилгах төлөвлөгөөг удирдах;
  • Рио Тинтогийн хянагч, РТ-ийн санхүүгийн хэлтэс болон Туркойз хилл ресурсын Санхүүгийн багийн гишүүдтэй Оюу толгойн SOX програм, түүнд орох өөрчлөлт, сайжруулалт зэргийн талаар зөвлөлдөх:
  • Дотоодын SOX туршигч/шалгагч, Рио тинто группын дотоод аудит болон дотоод, гадаад аудиторуудтай хамтарч ажиллах;
  • Боломжийг (процессийг хялбарчлах, сайжруулах, оновчтой шийдэл г.м) тодорхойлох, ашиглах, үйл ажиллагааны салбар чиглэлүүдтэй холбоотой шаардлагуудыг удирдан зохицуулах замаар асуудал, зөрчлийг шийдвэрлэх.

Тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • ACCA, CPA, CA and CGMA зэрэг санхүүгийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн эсхүл эзэмшихээр суралцаж, төгсөхөөр бэлдэж буй тодорхой түүхтэй байх
  • SOX-ийн эрхзүйн хэрэгжилт, дотоод хянатын чиглэлээр ажиллах мэдлэг туршлагатай
  • Дэлхийн 4 том нягтлан бодох бүртгэлийн компанийн аудит/дотоод хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Дотоод хяналтын үнэлгээ хийх, хяналтын орчинг сайжруулахад санал зөвлөмж өгөх чадвартай байх
  • Төсөл болон ажил үүргийг хариуцан ажиллах чадвартай, эрч хүчтэй, өөрөө ажлаа эхлүүлэх чадвартай байх
  • Майкрософт Эксел програм дээр ажиллах өндөр ур чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Энэхүү албан тушаалд сонгогдохын тулд урьдчилан шалгаруулалтын бүх асуултад хариулсан байх ёстойг анхаарна уу.

Өргөдлийн маягтыг Англи хэл дээр бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.