Ажил мэргэжил

Симуляторын сургагч багш (1)

Нээлтийн огноо: 2017-11-10
Хаалтын огноо: 2017-11-23 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл -Сургалтын хэлтэст Оюу толгой уурхайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Симуляторын сургагч багш ажлын байранд 2 жилийн хугацаатайгаар ажиллах нэг (1) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол үүрэг бол уурхайн операторуудын тоног төхөөрөмж ажилуулах ур чадвар, аюулгүй ажиллагааг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан зааж тоног төхөөрөмжийн симулятор, дэмжлэг програмыг Гүний уурхайн сургалтын ахлах мэргэжилтэний удирдлага доор ашиглан сургалт явуулна.

Симуляторын сургагч нь танхимын болон дадлага хичээлийг гүний уурхайн тоног төхөөрөмжийнй операторуудад зааж өгөх үүрэгтэй ажиллана. Сургалтын үйлчилгээг гүний уурхайн ашиглалтын тоног төхөөрөмжийн операторуудад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уурхайн тоног төхөөрөмжийн операторуудын ур чадварыг сайжруулах, ур чадвар бүхий бэлтгэгдсэн операторууд бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн сургалтын ахлах мэргэжилтний шууд удирдлаганд харьяалагдана
  • Симулятор дээр үндэслэсэн сургалт явуулах
  • Симуляторын хичээлийн сэдэв, дизайн, боловсруулалт, хэрэгжүүлэлт, сценари, курс бэлтгэх
  • Хичээлийн сценари, сургалтын хөтөлбөр бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, баримтжуллах ажлыг стандартчлах
  • Симуляторын сургалтын хөтөлбөрийг тодорхой цаг хугацаанд хянах, тайлан бичих
  • Сургалтын материал боловсруулах, үнэлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Танхимд суурилсан сургалт, түүний үнэлгээ,ажлын байран дахь дадлага сургалт, ур чадварын үнэлгээ зэргийг гүйцэтгэх
  • Сургалтын бүх материалууд шинэчлэгдсэн, ашиглахад бэлэн бөгөөд тодорхой системтэйгээр хадгалагдаж байх арга хэмжээг авах.
  • Сургалтын үйл ажиллагаанд хийгдэх аудит, үзлэг шалгалтанд оролцох.
  • Операторуудад явуулах сургалтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын чанарыг үнэлэж шалгах, сургалтын гол зорилтыг биелүүлэх, ур чадварын ямар төрлийн сургалт явуулах шаардлагатайг тодорхойлох

Тавигдах шаардлага

  • Хүнд даацын төхөөрөмжийн операторын үнэмлэхтэй байх
  • Ажлын байр, сургалт, шалгалт, үнэлгээний диплом, сертификат IV (TAE)-тай байх
  • Симуляторын ажиллагаатай холбоотой компьютерийн техник хангамж, програм хангамжийн талаар мэдлэгтэй байх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж 3-с доошгүй жил ажиллуулсан туршлагатай байх
  • Симулятор ажиллуулах, түүний технологи, аппликэйшн ашиглах өндөр мэдлэгтэй байх
  • Хөдөлгөөнт төхөөрөмж ажиллуулсан хангалттай туршлагатай байх
  • Операторуудын сургалт явуулж байсан туршлагатай байх
  • Тодорхой, ойлгомжтой ярих чадвартай байх
  • Компьютерийн мэдлэгтэй, MS Office програмууд хэрэглэх чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.