Ажил мэргэжил

Системийн инженер

Нээлтийн огноо: 2016-09-05
Хаалтын огноо: 2016-09-19
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Мэдээллийн технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Системийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалтан нь төслийн цар хүрээнд багтах үйлчилгээг амжилттай бөгөөд найдвартай хэрэгжүүлэхэд чиглэсэн сервер, хадгалалтын дэмжлэг туслалцаа, бусад холбогдох техникийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн зорилготой байна.

Үүрэг даалгавар

  • Салбар бүрийн хэрэглэгчдийн сервер, хадгалалттай холбоотой шаардлагуудыг судалж, сайжруулах/өөрчлөх чиглэлээр хариу өгдөг байх
  • МТ-ийн бүхий л бодлого, журам, стандартыг ойлгож, мөрдөх
  • Мэдээллийн сан, системийн удирдлагын процессыг салбар бүрд боловсруулсан бодлого журамтай нийцүүлэн хэрэгжүүлэх
  • Программ хангамжийг шинэчлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх
  • Бүс нутгийн болон дэлхийн төвшний компанийн стандарт, туршлагыг дагаж мөрдөх
  • Асуудлыг шийдвэрлэх, техникийн асуудлыг шийдэхэд МТ-ийн үйл ажиллагааны багт шаардлагатай үед нь туслах
  • Windows server OS, бусад сервер программ хангамж, хэрэглээний программыг суулгах, тохиргоо хийх
  • Тусламжийн дуудлагыг шуурхай хүлээн авч, дуудлагыг хааж, хэрэглэгчид мэдээлэх
  • Сервер/хадгалалт/программ/үйлчилгээний нөхцөлийг төвлөрсөн мониторингийн арга хэрэгслээр хянаж, бүх асуудлыг шийдвэрлэх (программ хангамж/техник хангамж). Асуудлыг дотооддоо шийдэх боломжгүй бол тухайн асуудлыг үйлдвэрлэгчээр шуурхай шийдвэрлүүлэх, түүнийг мөрдөж хэрэгжүүлэх
  • Архитектор, дизайны тусламж шаардлагатай төслүүдэд шаардлагатай бол техникийн зөвлөгөө өгөх
  • Рио Тинто Мэдээллийн систем, технологийн сервер, хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэгээ хуваалцах, давхар ажил хийхгүйн тулд Рио Тинтогын хөгжүүлсэн байгаа бэлэн системийг ашиглах
  • ОТ ХХК-ийн хэрэгжүүлэх төрөл бүрийн техникийн системийн функц, системийн бүтцийг ойлгодог байх
  • Шаардлага бол бусад холбогдох ажил үүргийг гүйцэтгэх
  • Төсөлтэй холбоотой сервер, хадгалалтыг хэрэгжүүлэх, хүчин чадлыг урьдчилсан байдлаар шинжлэн дүгнэх
  • Программ хангамжийн төслүүдийг хугацаанд нь, төсөвт багтаан хэрэгжилтийг хангах

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологийн бакалавр эсхүл түүнтэй адилтгах зэрэгтэй байх
  • Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Microsoft client үйлдлийн систем
  • Microsoft server үйлдлийн систем
  • Microsoft Cloud environments
  • Microsoft оффис хэрэглээний программууд
  • Microsoft Server хэрэглээний программууд (AD, Exchange Servers, Hyper-V, Sharepoint etc…)
  • Antivirus Systems (SEPM, Microsoft Forefront Client)
  • Backup System (Symantec Backup Exec, CPS, BESR)
  • Сүлжээ, Системийн мониторингийн системүүд (Microsoft SMS, Dell Management Console, Sorawinds Orion)
  • Virtualization platforms (Hyper-V, Vmware)
  • Dell SAN (Compellent, Equallogic) ашиглалт, засвар үйлчилгээ
  • Мэдээлэл, технологийн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлага
  • МТ-ийн системийн удирдлагаар хамгийн багадаа 1 жилийн туршлагатай байх
  • Мэдээллийн системийн талаарх ерөнхий ойлголт сайтай байх
  • Зөв оновчтой, уян хатан байхын сацуу, асуудлыг урьдаас хардаг байх, өөрийгөө сэдэлжүүлж, олон асуудлыг зэрэг шийдэх чадвартай байх


Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.