Ажил мэргэжил

Систем болон өгөгдлийн ахлах мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2019-09-04
Хаалтын огноо: 2019-09-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –ОТ Техник Судалгааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Систем болон өгөгдлийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь Геологийн судалгааны хэлтсийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино

Үүрэг даалгавар

  • Шаардлага хангасан геологийн судалгааны систем болон өгөгдлийн удирдлагын шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх. Шийдлийг тогтвортой хэрэгжүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд цаг хугацааны явцад байнга удирдан зохицуулах. Үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн техникийн системийн дэвшил, өгөгдөл, мэдээллийн менежментийн арга туршлагын талаар сүүлийн үеийн мэдлэг мэдээлэлтэй байж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний ач холбогдлыг нь тодорхойлсны үндсэн дээр тэдгээр арга туршлагыг авч хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах, боловсруулах.
  • Өндөр чанартай геологийн өгөгдлийн удирдлагын үйлчилгээ нийлүүлэх, удирдан хөтлөх, нийлүүлж буй системийн үйлчилгээ, агуулгыг уялдаа холбоотой, цаг үетэй нийцүүлэн геологийн судалгааны болон бусад хэлтсүүдтэй нягт хамтарч ажиллах. Үүнд acQuire өгөгдлийн сангаас авч буй тайлангийн чанарын баталгааг хангах, чанарын хяналт тавихтай холбоотой бүхий л асуудлууд, бизнесийн хэрэгцээ шаардлагыг ойлгуулах чиглэлээр ажилтнуудтай хамтарч ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг сайжруулах боломжийг тодорхойлох зэрэг ажлууд багтана. Системийг ашиглах, мэдээллийг удирдан зохицуулах, өгөгдөл/мэдээлэлд нэвтрэх талаар чиглэл, зааварчилгаа өгөх.
  • Хуулийн шаардлагыг хангах үүднээс Ерөнхий менежер эсвэл Хуулийн зөвлөхийн (аль тохирох нь) гаргасан шийдвэрийн дагуу ашигт малтмалын эрхийг олгож, эзэмшиж, ашиглаж байгаа талаар дээд удирдлагуудад чанарын баталгаа гаргаж өгөх.
  • Компанийг төлөөлөн эрх бүхий байгууллага/оролцогч талуудад хуулийн шаардлагын дагуу эсхүл арилжааны зорилгоор аливаа тайлан (хайгуулын ажлын тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны тайлан, байгаль орчны төлөвлөгөө зэрэг) боловсруулж өгөх ажлыг удирдан чиглүүлэх, хяналт тавих. 
  • Өргөдөл гаргах, нөөцийн төлбөр, санхүүгийн баталгаа, зөвшөөрөл, ашиглах эрх, шинэ хууль тогтоомж боловсруулах зэрэг өргөн хүрээний асуудлаар эрх бүхий байгууллагууд (АМГ), оролцогч талуудтай нягт хамтарч ажиллах.
  • Зохион байгуулалт бүхий өндөр чанартай геологийн судалгааны өгөгдлийг олж авах, шалгах, ангилах, хадгалах, баг хамт олонд хүргэх өгөгдлийн менежментийн журам, салбарын шилдэг туршлагыг дэмжих, сурталчлах.
  • Өгөгдөл, системийн менежментийн бодлого, холбогдох журмыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах, ОТ  даяар (өгөгдөл нь өөр өөр хэлтсээс ирдэг бол) болон Геологийн мэдээллийн системийн багийн хүрээнд өгөгдлийн менежементийн бодлогыг хэрэгжүүлэх.
  • Хуулийн шаардлагын дагуу гаргаж буй ГМС-ийн өгөгдлийг хууль зүйн ямар нэгэн нөлөөлөл үүсгэхгүйгээр гаргах.
  • Геологийн судалгаа, ГМС-ийн өгөгдлийг чанарын болон цаг хугацааны шаардлагад нийцүүлэн дамжуулах.
  • Техник хангамж, програм хангамжийн өмчийг удирдан зохицуулж, шаардлагатай бол тэдгээрийг орлуулах/сайжруулах стратеги боловсруулахад санал зөвлөмж өгөх.
  • Сэдэвчилсэн зураг, төслийн талбайн нарийвчилсан зураг, өмчлөлийн дэд бүтцийн зураг зэрэг ашиглалтын үйл ажиллагаанд шаардлагатай зураг зүйн үйлчилгээ үзүүлэх, өгөгдөл хадгалалт, харьцуулалт, хээрийн судалгаанд туслах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцсэн хэлбэрээр шаардлагатай тайлангуудыг гаргаж өгөх.
  • Бүх газар зүйн өгөгдөл/мэдээлэл, баримт бичгийг зохих шаардлага хангасан, ангилан ялгасан өгөгдлийн санд зөв удирдан зохицуулах, хамгийн сүүлийн, бүрэн хувилбарыг нэвтрэх боломжтой, найдвартай систем, дэд бүтцэд хадгалах.
  • Техникийн систем болон өгөгдөл, мэдээллийн менежементийн чиглэлээр хамтран ажиллагсадтайгаа нягт харилцаа холбоотой байж, шилдэг туршлагыг хуваалцах.
  • ЭМААБООН-тэй холбоотой бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн үйлдлээр үлгэрлэх, бусдын эерэг зан үйлийг хөхиүлэн дэмжих замаар тогтсон стандартад нийцүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага

  • Геологи болон Геологийн Шинжлэх Ухаанын чиглэлээр суралцсан бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тухайн чиглэлээр 10-с дээш жил ажилласан
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх
  • Геологийн мэргэжлийн болон олон улсын уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй байх (жишээ нь SME, SEG,AusIMM, IMM)
  • Бизнесийн болон техникийн мэргэжлийн хүмүүсийн аль алинтай нь харилцах чадвартай байх
  • Аман болон бичгийн харилцааны өндөр соёлтой байх
  • Дүн шинжилгээ хийх болон техникийн өндөр ур чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай  
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагааг  тогтмол сайжруулах ажлуудад оролцооны менежментийн загварыг ашиглах, мөн дүн шинжилгээ хийх болон компьютерийн өндөр мэдлэг, чадвартай байх
  • Цаг хугацаа, төсөв мөнгө хязгаарлалттай нөхцөлд, гол төлөв биеэ дааж, өөрчлөгдөж буй орчин нөхцөлд зохицож, ажлыг чанартай гүйцэтгэх чадвартай байх
  • Бизнесийн процесс, шаардлагыг төрөл бүрийн эх үүсвэр ашиглан тогтоож, ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Уул уурхайн амжилттай  ажиллагаанд нөлөөлж байдаг бизнесийн хүчин зүйлсийн талаар мөн тэрхүү амжилтанд геологийн мэдээллийн  үр ашигтай менежментийг явуулах нь чухал болохыг ойлгох                                                                                                                                                                                                            
  • Аюулгүй ажиллагааг чанд баримтлах
  • Төрөл бүрийн өгөгдлийг ойлгох, өгөгдлийг удирдан зохицуулах арга замыг тодорхойлох, системийг удирдан хөтлөхөд шаардлагатай хүчин чармайлтыг тэнцвэртэй хэмжээнд байлгах чадвартай байх
  • Дээж бэлгэл болон дээжний шинжилгээнд ЧХ/ЧБ-ийн тайлан бичиж арга хэмжээг тухай бүрд нь авч сайжруулах, системийн бүртгэл, бусад арга хэрэгслийг ашиглан өгөгдлийн сангийн бэлэн байдал, тогтвортой ажиллагаа, уялдаа холбоог удирдан зохицуулах, хянах өндөр ур чадвартай байх
  • Хууль зүйн шаардлага болон Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг Монгол улсын хууль тогтоомжийг ойлгох, тайлбарлах чадвартай байх
  • МУ-ын Засгийн газарт албан ёсны тайланг бичиж өгөх чадвартай байх
  • Газар зүйн мэдээлэл болон өгөгдлийн сангийн дүн шинжилгээ, техникийн үнэлгээний талаар цогц ойлголттой байх
  • Техник, технологийн (өргөн цар хүрээний болон гүнзгий мэдлэг), хязгаарлагдмал хүрээний, Оюу толгойн стратегид нийцүүлэх гэх мэтийн олон талт асуудлыг шийдвэрлэх зорилгоор судалгаа хийж, шийдэл боловсруулах чадвартай байх
  • МS  оффис болон бусад геологийн программ хангамжийн автомат горимыг  ашиглан баримт бичиг, маягтыг хийж боловсруулдаг байх
  • Программ хангамжийн хэлнүүд сайн мэддэг байх. Үүнд: C#, C++, ASP, .NET, IIS, Active Directory, Visual Studio, MS SQL Server г.м.                                                                                                                                   

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

                                                                                                                                

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.