Гүйцэтгэх удирдлагын баг

Стивен Жонс

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Стивен Жонс 2017 оны тавдугаар сард Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдсон. Тэрээр 2016 оны есдүгээр сараас одоогийн албан тушаалд томилогдох хүртлээ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан юм. Стивен 2014 оны дөрөвдүгээр сард Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэлтсийн ерөнхий менежерээр томилогдон Оюу толгой дахь ажлын гараагаа эхлүүлж, 2015 оны зургаадугаар сараас Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байсан.

Стивен 20 гаруй жил Рио Тинто группт ажилласан бөгөөд энэ хугацаандаа Өсөлт Инноваци, Зэс, Нүүрс, Хөнгөн цагаан, Төмрийн хүдрийн группүүдэд үйл ажиллагаа, түүнийг дэмжих хэсгүүдэд мөн Америк, Канад, Австралид Технологи, Инновацийн группт ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр Австралийн Куинсландын Их Сургуулийг инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн Дикин Их Сургуульд удирдлагын чиглэлээр магистрын өмнөх дипломын зэрэг хамгаалсан.