Ажил мэргэжил

Сүлжээний архитектурын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2019-05-15
Хаалтын огноо: 2019-05-29 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологи – Үйл ажиллагааны технологийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хувааритайгаар ажиллах нэг (1) Сүлжээний архитектурын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь одоо байгаа сүлжээний дэд бүтцийн сайжруулалт, шинэ шаардлагуудад нийцсэн сүлжээний архитектур, дизайныг боловсруулж хэрэгжүүлэх, сүлжээний логик болон техникийнархитектурт зориулсан ерөнхий болон дэлгэрэнгүй түвшний дизайн, техникийн төлөвлөгөө боловсруулах явдал юм.Мөн тухайн ажлын байрны ажилтан нь өндөр түвшний мэргэжлийн шийдвэр гаргах, түүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн өндөр манлайлах чадвартай байх .Үүний зэрэгцээ, Энэ ажлын байрны ажилтан нь Оюу Толгойн сүлжээний дэд бүтцэд ноцтой асуудал гарсан тохиолдолд засварлах , дэмжлэг үзүүлэх мөн одоо байгаа үйлчилгээг сайжруулах, үр дүнтэй ашиглах, оновчтой санаануудыг дэвшүүлэх нь чухал юм.

Ажил үүргийн хуваарь

  • Сүлжээний өргөтгөл болон өсөлттэй холбоотойгоор одооны болон ирээдүйн сүлжээний чадамжийг тодорхойлох урт хугацааны стратеги болон богино хугацааны тактикийн дизайн, гүйцэтгэлийг хариуцан ажиллах
  • Бизнесийн нэгжүүдэд үйлчилгээний сэтгэл ханамжийг бий болгоход сүлжээний хангалттай чадамжтай, найдвартай болон хурдан байдлыг хангах
  • Сүлжээний стратегийг хөгжүүлэхэд Оюу Толгойн МТ ийн удирдлагууд, Үйлдвэрлэгчид, Рио Тинто – ийн хэсгүүд (IS&T , Cyber security) болон бусад шаардлагатай оролцогч талуудтай хамтран ажиллах
  • Сүлжээний хүний нөөцийг удирдлага, үр ашигтай ажиллуулах талаархи бодлого болон процессийг сайжруулах, хөгжүүлэх,гүйцэтгэх ба сургалтын төлөвлөгөөнд оролцох сүлжээний тохиргоо, сүлжээний зурагчлал, үйл явц болон үйлчилгээний бүртгэлийн документийг хийх болон ашиглалт үйлчилгээг хянах
  • Сүлжээний ажиллаганы тест болон сүлжээний ажиллаганы статистик болон тайланг гаргах аргачлалыг боловсруулж хөгжүүлэх
  • Сүлжээний бүхий л худалдан авалт болон хөгжүүлэлтэнд дэмжлэг үзүүлэн орчин үеийн дэвшилтэт технологийг судлах болон бүтээгдэхүүн, үйлчилгээ, протокол, стандартын талаар зөвлөмж өгөх
  • Сүлжээний инженерүүдэд туслах, чиглэл өгөх, мэргэжлийн тусламж үзүүлэх ба бусад баг хэлтсүүдэд шаардлагатай сүлжээний дэд бүтцэд засвар үйлчилгээ үзүүлэх
  • УБ/ОТ ийн МТ ийн дэд бүтэцтэй холбоотой Интернэт үйлчилгээ, RT утастай/утасгүй сүлжээ, Ширээний утасны систем, Кибер аюулгүй байдал, Зочны сүлжээ, Хандалтын удирдлагын систем, Хяналтын камерын систем болон бусад системүүдэдтулгарсан томоохон асуудалыг шийдвэрлэх үүрэгтэй
  • Хариуцсан сүлжээний системүүдэд тогтвортой сайжруулалт хийх боломжуудыг тогтоон гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологи / Компьютерийн шинжлэх ухаан, Сүлжээ/Мэдээлэл холбооны инженер чиглэлээр Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, Мэдээлэл технологи болон Сүлжээний дэд бүтцийн салбарт 5-10 жилийн турш холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай
  • Сүлжээний архитектур, дизайн болон инженерийн өндөр чадвартай мөн техникийн бичиг баримттай ажиллаж байсан туршлагатай
  • Тухайн салбарын Сертификатууд (CCNP, CCIE гэх мэт)
  • Харилцан ойлголцох болон харилцааны ур чадвар сайтай
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэж байсан туршлагатай
  • Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өндөр мэдлэг, туршлагатай байх. Жишээ нь: дараахи системүүд (зөвхөн үүгээр хязгаарлахгүй):
    • - L2 Сүлжээний свич түвшний технологиуд
    • - L3 Сүлжээний рөүтинг түвшний технологиуд
    • - LAN, WAN, VPN сүлжээний технологиуд
    • - Сүлжээний аюул байдлын төхөөрөмжүүд болох – Галт хана –FW, Халдлагаас хамгаалах систем - IPS, Найдвартай хандалтын систем -ACS, Найдвартай хандалтын систем -Cisco TrustSec/ISE
    • - Утасгүй Сүлжээний технологиуд
    • - Нэгдсэн харилцан холбоо (UC) ба Хамтын ажиллагааны технологиуд – (Яриа, Видео, Хөдөлгөөнт төхөөрөмжүүд болон эцсийн хэрэглчийн төхөөрөмж)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.