Ажил мэргэжил

Сүлжээний ахлах мэргэжилтэн (1)

Нээлтийн огноо: 2017-03-24
Хаалтын огноо: 2017-04-07 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээллийн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Сүлжээний ахлах мэргэжилтэн ажлын ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Мэдээллийн технологийн Үйл ажиллагааны хэлтсийн доторх Мэдээллийн технологийн сүлжээний багийг удирдан Оюу толгойн мэдээллийн технологийн сүлжээний дэд бүтцийн хэвийн ажиллагааг хариуцаж уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Сүлжээний багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, аюулгүй ажиллагааг тэргүүнд тавих;
  • Оюу толгой уурхай дахь мэдээллийн технологийн сүлжээний дэд бүтцийн хэвийн ажиллагааг хариуцаж ажиллах;
  • Багийн үйл ажиллагааны цар хүрээнд дараах үйл ажиллагаа орно. Үүнд:
    • IP сүлжээ – Интернэт, LAN, WAN, IP Telephony
    • Аюулгүй байдал – Firewall, AAA, ACS, CCTV
    • Утасгүй сүлжээ – Дижитал радио, утасгүй сүлжээний линк (P2P, PmP), WIFI, RFID
    • ICT дэд бүтэц – Шилэн/зэс кабель, пассив сүлжээний техник хангамж, UPS
  • Асуудал шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ба шийдвэр гаргах;
  • Сайжруулалтыг байнга хийж байхын тулд шинэ төсөл, санаачилгуудыг тогтмол удирдан хэрэгжүүлдэг байх;
  • Ажлаа өргөн хүрээнд харж богин хугацааны тактикийн шинж чанартай болон урт хугацааны стратегийн шинж чанартай санаачилгуудыг хэрэгжүүлэх;
  • Багийн гишүүдэд заавар зөвлөгөө өгч чиглүүлэх, хөгжүүлэхэд анхаарч ажиллах;
  • Бусад багийн хэрэгжүүлж буй шинэ төсөл, санаачилгуудад мэргэжлийн болон хүн хүчний туслалцаа үзүүлэх;
  • Багийн нөөцийн оновчтой, үр ашигтай зохион байгуулж ашиглах;
  • Дотоод оролцогч талуудтай үр дүнтэй харилцаа, холбоотой байх (Ил уурхай, Баяжуулалт, Гүний уурхайн багууд гэх мэт);
  • Гадаад оролцогч талуудтай үр дүнтэй харилцаа, холбоотой байх (CRC, гэрээт компаниуд, борлуулагчид гэх мэт);
  • MSP-ийн үзүүлж буй мэдээллийн технологийн үйлчилгээг зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Техникийн мэргэжилтнүүд бүхий томоохон багийг удирдаж байсан 5 хүртэлх жилийн туршлагатай буюу хүлээн зөвшөөрөгдсөн ментор;
  • Мэдээллийн технологи, тэр дундаа сүлжээний талаар мэргэжлийн өндөр мэдлэг, туршлагатай
  • Монгол, англи хэлээр аман болон бичгийн түвшинд чөлөөтэй харилцах чадвартай;
  • Асуудал шийдвэрлэх ур чадвараа батлан харуулсан;
  • Дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Өндөр ачаалалтай орчинд ул суурьтай шийдвэр гаргах чадвартай;
  • Харилцааны болон хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж харилцах өндөр чадвартай;
  • Бие даан ажиллах арга барил, сахилга баттай;
  • Энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтуудад хамрагдаж гэрчилгээ эзэмшсэн бол давуу талтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.