Ажил мэргэжил

Сүлжээний инженер (1)

Нээлтийн огноо: 2017-12-13
Хаалтын огноо: 2017-12-27 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологи хэлтэсд Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь интернэт, сүлжээний үндсэн төхөөрөмжүүд ( Файрволл, Роутер, Утасгүй сүлжээний удирдлага төхөөрөмж, Телефон утасны нэгдсэн систем, 2 болон 3р түвшний свичүүд), хот хоорондын холболт (Сидней- УБ, УБ-OT уурхай, УБ-Хуафенг, УБ Оюу Толгой оффисуудийн түрээсийн шугам) болон цахим системийн аюулгүй байдал зэрэг Оюу толгой, УБ-н сүлжээний дэд бутцийн өдөр тутмын найдвартай ажиллагаа, сүлжээний асуудлыг шийдвэрлэх. Мөн сүлжээний системийн сайжруулалт, үр ашигтай хэрэглээ болон сайжруулах юм.

Үүрэг даалгавар

  • МТ ийн сүлжээний дэд бүтцийн өргөтгөлийг хариуцан ажиллах
  • Хот хоорондын урсгал Австрали (Сидней)- УБ, УБ-ОТ , УБ - Хуафенг болон УБ оффисуудын түрээсийн шугамын хяналт болон ашиглалт үйлчилгээ
  • Үйлдвэрлэлийн технологийн сүлжээний өдөр тутмын ашиглалт үйлчилгээ болон хяналтыг хариуцах (Утастай болон утасгүй сүлжээ)
  • Нөөц төхөөрөмжүүд болон ОТ сайтын IP сүлжээний тоног төхөөрөмжийг хариуцан ажиллах
  • УБ болон Уурхайн сүлжээний тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудыг удирдан ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах
  • Үндсэн сүлжээний системүүдтэй холбоотой сайжруулалт хийх хэрэгтэй зүйлсийг тодорхойлж сайжруулалт хийх
  • Мэдээлэл технологийн хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирүүлсэн утасгүй сүлжээтэй холбоотой санал хүсэлтүүдийг шийдвэрлэх.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт ажилласан туршлагатай байх.
  • Мэдээллийн системийн талаар ойлголттой байх
  • Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй, доорхи системүүдэд ажиллах чадвартай байх: Файрволл, Халдлагаас Сэргийлэх систем(IPS), Роутер, L3/L2 свич, Нэгдсэн холбооны менежер (UCM), Утасгүй сүлжээний удирдагч төхөөрөмж, Сүлжээний загвар, Арктектур.
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний гүнзгий түвшиний мэдлэгтэй байх(аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.