Ажил мэргэжил

Тайлангийн ахлах нягтлан бодогч (1)

Нээлтийн огноо: 2017-08-28
Хаалтын огноо: 2017-09-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК, Гүний уурхай - Төслийн санхүү хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Тайлангийн ахлах нягтлан бодогч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн төслийн оролцогч талуудын албан ёсны санхүүгийн тайлан гаргахад төлсийн санхүүгийн менежерт дэмжлэг үзүүлэх мөн санхүүгийн чиг үүргийн үйл ажиллагаанд чиг үүргийн үйл ажиллагаанд хяналт тавих, сайжруулахад тусламж үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Аудитын үеэр ямар нэг алдаа илрэхээс сэргийлэн SOx Хяналтаар дотоодын үнэлэлт дүгнэлт хийх
  • Оюу Толгой, Рио Тинто болон Туркойз Хилз -д улирал тутмын санхүүгийн тайланг гаргаж өгөх
  • Төслийн Санхүүгийн Менежерт санхүүгийн шинэ стандартын хэрэгжилт гэх мэт НББ-ийн бодлогын шаардлагуудыг хэрэгжүүлэхэд нь туслах
  • Жилийн ажлын тайлангийн зохицуулалт, хяналтыг гүйцэтгэх, үүнд Аудитын хороонд зориулан мэдээлэл бэлтгэх гэх мэт ажлууд орно
  • Бодит мөнгөн хөрөнгийн тайланг үнэн зөв гаргах
  • Байнгын хяналт шалгалтыг хэрэгжүүлж, явуулж, тайлагнах
  • Хөрөнгийн капиталжуулалтын шаардлагад холбогдох өгөгдөл цуглуулах ажлыг сайжруулах
  • Санхүүгийн дүрэм журмын шинэчлэлтэнд дүн шинжилгээ хийх болон туслах
  • Санхүүгийн багийн үндсэн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн системийг зохицуулах, тайлагнах
  • Журналууд, хуримтлал болон компани хоорондын гүйлгээнд хөндлөнгийн хяналт тавих
  • Шаардлагатай үед сарын эцсийн санхүүгийн үйл ажиллагаануудад туслах

Тавигдах шаардлага

  • Санхүү, Нягтлан бүртгэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн диплом, сертификат болон тухайн салбарт 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай байх
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай мөнашиг сонирхолын талаар ойлголттой байх
  • Нарийвчлан нягтлан шалгах чадвартай байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

    Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.