Ажил мэргэжил

Тайлангийн ерөнхий зөвлөх (1)

Нээлтийн огноо: 2017-06-19
Хаалтын огноо: 2017-07-03 17:30
Хэлтэс: Санхүү
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Тайлангийн ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь бизнесийн зорьсон зорилгод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу төлөвлөх, удирдан чиглуулэх, зохицуулах, үнэлэх, хянахад оршино.

Үүрэг даалгавар

  • Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт (СТОУС) ба Оюу толгойн санхүүгийн бодлого, журмуудыг ойлгож, эдгээрийн дагуу ажлыг хийх,
  • Оюу толгойн санхүүгийн бодлого, журмуудыг боловсруулах, шинэчлэх,
  • Нягтлан бодох бүртгэлийн стандартын шинэчилсэн хувилбарыг хадгалах, шаардлагатай шинэчлэлийг тогтмол хийх, зохих өөрчлөлтийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэвшүүлэх,
  • Оюу толгой ХХК-д хийгдэж байгаа бүх дотоод, гадаад аудиторуудыг зохицуулах, аудитын төлөвлөлт, цар хүрээг үр дүнтэй байлгах, аудиттай холбоотой хүсэлтэд тогтсон, үр дүнтэй хариу өгөх,
  • Компанийн SOX програмыг тохирсон горим, зохих хяналтын дагуу удирдан зохицуулах, цаг хугацаа, аудитын төсөв, үр дүнгийн үнэлгээн дээр SOX-ийн аудиторч нартай хамтран ажиллах, явцыг удирдан зохицуулж байгаа ажлын эрхлэгч нарт явцын баримт бичгийн хэрхэн боловсруулах тал дээр зөвлөх хэлэлцэх,
  • Аудитын үед илэрсэн дутагдлыг зохицуулах хариу арга хэмжээг удирдлагад боловсруулж өгөх, асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг удирдан зохицуулах,
  • Аудитын төлөвлөгөөний дагуу заавал хийх санхүүгийн тодорхойлолтыг Англи ба Монгол хэл дээр Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт (СТОУС) нэгтгэн боловсруулах,
  • Рио тинтогийн хяналтын баг, РТ ба Туркойз хилл ресурс санхүүгийн багуудтай бодлого, журмыг батлуулах, гарсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн техникийн асуудлыг шийдвэрлэх ажлууд дээр зөвлөлдөх,
  • Санхүүгийн тайлангуудыг тайлангууд дээр ажиллах
  • Засгийн газарт гаргаж өгдөг тайлангийн нэгтгэл, хяналтын ажлын талаар хамтран ажилладаг ажилтнууддаа засгийн газрын албан тушаалтнуудтай хэлэлцэх тал дээр зөвлөгөө өгөх,
  • Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт (СТОУС) болон нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн төсөв болон төлөвлгөөг нягтлах

Тавигдах шаардлага

  • Санхүү, Нягтлан бодох бүртлэг эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Sarbanes –Oxley (SOX) –ын хяналтын арга хэмжээг шалгах, данс бүртгэлийн бодлого боловсруулах, зөвлөх, санхүүгийн тайлангийн хяналт бий болгох чиглэлээр 8 хүртэл жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт (СТОУС) болон SEC – ийн мэдлэгтэй байх
  • СPA, ACCA эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүйцэхүйц бусад мэргэжлийн зэрэгтэй байх
  • Ажил үүргийн хүрээнд тогтмол гүйлгээг хийхэд санхүүгийн зохих системийн холбогдох модулийн талаар ойлголттой гэдгээ харуулах.
  • Оюу толгойд хамаарах татварын хууль, тогтоомжийн талаар ойлголттой байх,
  • Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн ач холбогдол, засгийн газар, татварын байгууллага, аудитын багийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ойлгож, ухамсарлах.
  • Оюу толгойд ашигладаг санхүүгийн таамаглал, төсөв гаргах зарчим, арга техник,
  • Төлөвлөгөө боловсруулах, төсөв гаргахад төрөл бүрийн хэлтсээс шаардлагатай мэдээллийн шинж чанар зэргийн талаар ойлголттой байх.
  • Нягтлан бодох бүртгэлээр салбартаа тэргүүлэгч компанийн аль нэгд ажиллаж байсан туршлагатай байх
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • MS Office-ын болон холбогдох бусад програм дээр ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авна уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.