Ажил мэргэжил

Тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2019-07-26
Хаалтын огноо: 2019-08-05 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хангамж, гэрээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны нэгжүүдийг тус тусын зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөнд хүрэх төлөвлөлт, түүний хэрэгжилт гүйцэтгэлийг компанийн бодлого, дүрэм журманд нийцүүлэн удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургах болон системтэй удирдамжаар хангах юм. Уг албан тушаалтан нь бараа худалдан авахтай холбогдуулан хангамж болон ханган  нийлүүлэлтийн сүлжээний шилдэг туршлагууд, арилжааны тухай хууль тогтоомж, уул уурхайн шаардлага, аргачлалуудын талаар ойлголт мэдлэгтэй байх шаардлагатай.

Тус ажил үүрэгт гэрээний удирдлагын олон төрлийн ухагдахуун, ажил хэрэг, дүрэм журмын талаар мэдлэг шаардлагатай  ба тухай бүрт шаардагдах богино эсвэл урт хугацааны тусгай төслүүдийг удирдах чадвартай байх шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Төслийн багцууд (мэргэжлийн үйлчилгээ, хангамж, үйлдвэрлэл)-ын худалдан авалт, гэрээний удирдлагад зориулсан гэрээний удирдлагын Омником хэрэгслийн удирдлагыг бүрэн хариуцан ажиллана
    • Олон төрлийн оролцогч талуудыг Омникомын дотор өгөгдөл мэдээллийн бүртэн бүтэн байдлыг хангахад нь зохион байгуулах.
    • Гэрээ болон худалдан авалтын статусыг тайлагнах ажлыг Гэрээ болон хангамжийн менежерийн өмнөөс удирдана.
    • Төслийн Гэрээ болон худалдан авалтын багийг шаардлагатай болон холбогдох бүх дүрэм журмыг дагаж мөрдөхөд нь удирдлага, хяналтаар ханган ажиллана
    • Худалдан авалт, гэрээний удирдлагын бүх үйл ажиллагааг төслийн удирдлагын хамрах хүрээнд яв цав нийцүүлэн гүйцэтгэх
    • Ялгаатай хүмүүсээс бүрдсэн багийг дэмжиж ажиллах. Бүхэл багийн хэмжээнд туршлагаа  идэвхитэй хуваалцах
    • Худалдан авалт, гэрээний хүчинтэй хугацааны туршид оролцогч талуудтай ойлгомжтой, идэвхи санаачлагатай харилцан ажиллах
    • Гэрээний болон худалдааны өндөр түвшний гүйлгээ ухаанаа үзүүлэн ажиллах
    • Байгууллагын дотор болон гаднах өөр өөр түвшний төрөл бүрийн оролцогч талуудад зориулан маш чанартай нягт нямбай тайланг бэлтгэн гаргах
    • Рио Тинто-ийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны гарын авлагад тодорхойлсон Ахлах Зөвлөхийн  чиг үүргийг дагаж мөрдөж ажиллах.                                                                                                                                                                           

    Тавигдах шаардлага

    • Санхүү, худалдаа мөн Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
    • Хангамжийн сүлжээний удирдлага, Гэрээний удирдлага, Төслийн удирдлага, Санхүү, Хууль эрх зүйн мэргэшсэн байх
    • 5 болон түүнээс дээш жил хангамж, гэрээний удирдлагаар ажилласан ба төслийн орчинд ажиллаж байсан туршлагатай байх
    • “Томоохон хэмжээний төсөл”-ийн орчинд нарийн ширийн зүйлд анхааран өндөр үр бүтээлтэй ажиллах чадвартай байх шаардлагатай. Энэхүү ажлын орчин нь  хурдацтайгаар, хуваарийн дагуу явагддаг учраас ажил үүргүүдийг эрэмбэлэх чадвартай байх
    • Ханган нийлүүлэгчид, ачаа тээвэр ложистикийн баг болон экспедиторуудтай харилцан бараа материалыг төлөвлөсний дагуу уурхайн талбарт ирүүлэх.
    • Ажлын чухал байдлыг зохих ёсоор эрэмбэлэн тэр дагуу гүйцэтгэдэг байх
    • Үүсч болзошгүй асуудлыг Гэрээ, Хангамжийн Менежерт ‘шийдэлд тулгуурласан’ арга замын хамтаар мэдээллэж танилцуулах чадвартай байх
    • Таблю програм дээр ажиллах чадвартай байх
    • Үр дүнтэй харилцаа тогтоох болон харилцааны өндөр ур чадвартай байх
    • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх
    • MS оффисийн хэрэглээний программууд

    "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

    • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
      • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
      • Товч намтар (англи, монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.