Ажил мэргэжил

Тасралтгүй сайжруулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2017-11-28
Хаалтын огноо: 2017-12-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Төсөлд дэмжлэг үзүүлэх хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Тасралтгүй сайжруулалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Барилгын төслийн сайжруулалтын ерөнхий зөвлөхөд ажлаа тайлагнах энэхүү ажлын байрны барилгын төслийн сайжруулалтыг дэмжиж ажиллах ба энэ нь төслийн орчинд гүйцэтгэх бизнес сайжруулалтын ажил гэж ойлгоно. Тус мэргэжилтэн нь санал санаачлагуудыг үнэлэх, эрэмбэ дараалал тогтоох, бүртгэл хөтлөх болон тайлагнах зэрэг арын албаны гүйцэтгэх үүргийн удирдлагаар хангахад төвлөрч ажиллана. Та тасралтгүй сайжруулалтыг эрхэмлэдэг, бизнесийн дүн шинжилгээ хийх чадвартай бол энэхүү мега төсөлд ажиллаж карьераа ахиулах, хөгжин дэвших таатай бололцоо юм.

Үүрэг даалгавар

  • Барилгын сайжруулалт чиглэлээр төсөл эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Санаачилгуудад үнэлгээ хийх, эрэмбэлэх үндсэн стандартуудыг боловсруулах;
  • Хөтөлбөрийн явцын бүртгэл, тайлагналаар дамжуулан барилгын сайжруулалттай холбоотой засаглалын хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэх;
  • Амжилттай үр дүн гаргах зорилгоор төслийн удирдлага зохицуулалт дээр Төслийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллах;
  • Бизнест амжилттай хэрэгжиж байсан туршлагууд дээр үндэслэн гүйцэтгэлийг сайжруулах санаачилгуудыг нарийн эрэмбэ дараатайгаар боловсруулан хэрэгжүүлэх тал дээр Барилгын сайжруулалтын процесс хариуцагч нартай хамтран ажиллах;
  • Шаардлагын дагуу сайжруулалтын төслийг удирдах;
  • Даалгасан бусад үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн дүн шинжилгээний эсвэл бусад холбогдох туршлагатай байх;
  • Сайжруулалт (Lean) ба/эсвэл Сикс Сигма (Six Sigma) асуудал шийдвэрлэх арга зүйн талаар туршлагатай бол давуу тал болно;
  • Бусадтай харилцах ур чадвар сайтай, бизнесийн оролцогч талуудтай хамтран ажиллах туршлагатай байх;
  • Нарийвчлалд анхаардаг, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Санхүүгийн болон задлан шинжлэх өндөр ур чадвартай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.;

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.