Ажил мэргэжил

Татварын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2019-05-02
Хаалтын огноо: 2019-05-16 17:30
Хэлтэс: Санхүү
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүү – Нягтлан бодох бүртгэл, гадаад тайлангийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Татварын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь чиг үүргийн хүрээнд татварын бүртгэл, тайлангууд, бусад холбогдох материалыг бэлтгэх, хөтлөх; татварын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, татварын хууль, тогтоомжийн талаарх гүнзгий мэдлэгээ ашиглан татварын өр төлбөрийг бууруулах эрх зүйн аргыг эрэлхийх; татварын болоод бусад аудитид бэлтгэх, шалгуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Ажил үүргийн хуваарь

  • Компанид Монгол улсын татварын хууль, тогтоомж мөрдөгдөж байгаа эсэхийг нягтлах, хууль, тогтоомжийн дагуу шаардлагатай бүх тайланг бэлтгэж, хугацаанд нь гаргаж хүргүүлэхэд оролцох, хяналт тавих
  • Зохих төрийн байгууллага, татварын албатай аливаа татварын асуудлаар харилцах, зохицуулалт хийхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ , компанийн татварын бодлогыг баримтлах
  • Төрийн байгууллагаасхийдэг татварын болон бусад хяналт шалгалт, SOX аудитад бэлтгэх, хамтран ажиллах , шаардлагатай баримт,журналуудыг архив болон системээс гаргаж өгөх ажлыг ахлах.
  • Аливаа татварын маргаанд ажил хэрэгч байр суурьнаас хандах
  • Татварын гарын авлага/зааварчилгаа боловсруулахад тусалж, зохих ёсоор шинэчилэхэд санаачлагатай ажиллах
  • Монгол улсын татварын хууль, тогтоомж, олон улсын татварын талаархи гэрээнүүдийн хэрэгжилтийг компани даяар хангуулах
  • Компанийн албан ёсны Татварын зөвлөхтэй нягт хамтран ажиллах
  • Татварын хууль болон орчны шинэчлэлтэй холбоотойгоор компанид нөлөөллөх нөлөөллийг судлан шинжилж, мэдээлэл бодлогын баримт боловсруулах
  • Бүх холбоотой талуудын гүйлгээнд хяналт тавин ажиллаж тэдгээртэй холбоотой тайлан бэлтгэх
  • Системд татварын тайлан бэлтгэх, татварын болон системийн дүнг тулган шалгах
  • Хуулийн хэлтэстэй ойр ажиллан, компанийн татвар болон аудитын асуудлууд дээр компанийн байр суурийг тодруулах тайлбарлах болон бусад цаг үеийн шаардлагатай ажлыг хийх

Тавигдах шаардлага

  • Татвар, Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Татварын мэргэшсэн зөвлөх, Мэргэшсэн нягтлан бодогчдын үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх
  • Word, Excel, PowerPoint гэх мэт Microsoft-ийн программууд дээр сайн ажилладаг чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.