Ажил мэргэжил

Техникийн баримт бичиг боловсруулах ахлах ажилтан (1)

Нээлтийн огноо: 2017-06-23
Хаалтын огноо: 2017-07-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах хэлтэст Улаанбаатар хотод болон Оюу толгой уурхайн талбарт ажиллах нэг ( 1) Техникийн баримт бичиг боловсруулах ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тоног төхөөрөмж, байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний ажилд тавигдах шаардлагуудыг тусгасан ажлын жагсаалт, ажлын стандарт журам, шалгах хуудас, гарын авлага, сургалтын болон холбогдох бусад материалыг төлөвлөх, боловсруулах, сайжруулахад оршино. Мөн ахлах албан тушаалтны хувьд техникийн багц баримт бичгүүдийг тоног төхөөрөмжийн график төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулдаг ажилтнуудтай хамтран ажилласнаар Гүний уурхайн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг аюулгүй, үр ашигтай явуулах шаардлагыг чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн төслийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор багц баримт бичгүүдийг үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлын цар хүрээ, үйл явц, арга хэрэгсэл, зааварчилгааны хүрээнд боловсруулах
  • Аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэн тэргүүнд тавьсан техникийн баримт бичгийг зорилтот хэрэглэгчдэд тохируулан англи болон монгол хэлээр чанарын өндөр түвшинд боловсруулах
  • Багийн бусад гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудтай хамтран бүртгэл хөтлөх, мэдээлэл цуглуулах замаар үйл ажиллагааны чанарын шаардлага хангахуйц баримтуудыг хөтлөн авч явах
  • Техникийн систем, түүний нарийн төвөгтэй байдлыг төслийн оролцогч талууд ба баримт бичгийг уншигч талуудад бичгэн ба аман харилцаагаар тайлбарлан ойлгуулах
  • Төслийн оролцогчдыг техникийн туслалцаа, заавар чиглэлээр хангах, ажлын алдаа, амжилтаасаа суралцах, түүнийгээ бусадтай хуваалцах
  • Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах тогтсон ажлын арга барилыг дэмжих, сайжруулах зорилгоор тухайн бүлгийн нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Үйл явц, систем, арга хэрэгслийг стандартчилахад дэмжлэг үзүүлэх
  • Оролцоо ба сайжруулалтын соёлыг хэрэгжүүлэхэд төслийн гол оролцогчидтой хамтран ажиллах
  • Баримт бичгийн стандарт, тогтолцоо, арга туршлагыг мөрдөж ажиллах
  • Шаардлагатай тохиолдолд жижин багийг удирдлагаар ханган ажиллах
  • Багийн гишүүдтэй өдөр тутам ажиллан зааж сургах замаар тэдэнтэй мэдлэг туршлагаа хуваалцах

Тавигдах шаардлага

  • Их, дээд сургуульд дээд боловсрол эзэмшсэн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; Сэтгүүл зүй ба байгууллагын харилцааны чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • 3-аас олон жил ижил төстэй ажил хийж байсан туршлагатай байх, эсхүл ажлын арвин практик туршлага хуримтлуулсан, ажлын байран дээр суралцсан байх
  • Аюулгүй ажиллагаа, сургалт хөгжил, ажлын стандарт дүрэм журам боловсруулж байсан туршлагатай байх нь чухал
  • Монгол ба Англи хэлээр эх хэл мэт чөлөөтэй харилцах, бичих чадвартай байх
  • Нарийн нийлмэл бичвэрийг уншиж, утгыг нь бүрэн төгс ухаж ойлгох чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.