Ажил мэргэжил

Техникийн бичиг баримт боловсруулагч (2)

Нээлтийн огноо: 2017-02-22
Хаалтын огноо: 2017-03-09 17:30
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1), Улаанбаатарт ажиллах хоёр (2) Техникийн бичиг баримт боловсруулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Энэхүү ажлын байрны зорилго нь тодорхой үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний ажилд тавигдах шаардлагуудыг ажлын зааварчилгаа болгон боловсруулахад орших ба үүнд шаардлагатай ажлын жагсаалт, стандарт ажлын журам, үзлэгийн хуудас, гарын авлага, сургалтын багц материал болон бусад холбогдох материалуудын загварыг гаргах, боловсруулан бичих, шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэх болно.

Үүрэг даалгавар

  • Бичиг баримт боловсруулж, шинэчлэн сайжруулах
  • Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудын хамт мэдээллийг үр дүнтэй цуглуулах, бүртгэх
  • Төвөгтэй байж болох асуудал, техникийн системийг хамтран ажиллагчдад бичгээр болон биетээр үр дүнтэй тайлбарлаж ойлгуулах
  • Багийн тоглогч байх–Техникийн болон засвар үйлчилгээний ажилтан, хамт олонтой идэвх санаачилгатай хамтарч ажиллах
  • Бичиг баримтын стандарт, арга зүй, дүрэм журмыг хариуцах
  • Сургалттай холбоотой мэдээлэл, бичиг баримтыг цуглуулах, судлан шинжлэх
  • Сургалтын материал зэрэг хэлтсийн үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүнүүдийг боловсруулах
  • Бичиг баримтын хөтлөлтийн багийн ажилд хувь нэмрээ оруулах
  • Төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийн тулд ажлуудаа үр дүнтэй эрэмбэлж гүйцэтгэх
  • Хамтран ажиллагч талуудад бичиг баримтын боловсруулалтын үйл явцын талаар тайлагнах

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, уул уурхай, сэтгүүл зүй, харилцаа болон холбогдох мэргэжлийн зэрэгтэй
  • Үйл ажиллагааг хүлээн авах, хүлээлгэн өгөх ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Сургалтын материал хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Техникийн баримт бичиг боловсруулах, ашиглах ажил 2-с доошгүй жил хийсэн, эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан энэ чиглэлийн ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Өргөн цар хүрээний утга агуулгатай, техникийн уялдаа холбоотой мэдээ, мэдээллийг Англи хэл дээр ойлгож, харилцан ярилцаж, цаасан дээр хөрвүүлэн бичих чадвартай байх.
  • Microsoft Office-ийн хэрэглээний програмууд дээр ажиллах өндөр чадвартай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
  • Задлан шинжлэх, логиктой бодож сэтгэх чадвартай байх
  • Санаачилгатай, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Нарийн тоо баримт, мэдээ мэдээлэлтэй анхааралтай ажиллаж, боловсруулалт хийх чадвартай байх
  • TAE Certificate IV түвшний сертификаттай бол давуу талтай гэхдээ нэн шаардлагатай биш

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.