Гүйцэтгэх удирдлагын баг

Тим Экэрсли

Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер

Тим Экэрсли нь Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежерын албан тушаал хашдаг ба Оюу толгойн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцдаг юм. Тэрээр 2017 оны 2 дугаар сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд өмнө нь Австрали дахь Энержи Ресурс компанид Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм.

Тим нь Рио Тинто группт 10 жил ажилласан туршлагатай бөгөөд Австрали болон Африкийн олон төрлийн уул уурхайн салбарт уран, төмрийн хүдэр, боксит ба хөнгөн цагаан, алт, эрдэсжилтэй элсийн чиглэлд үйл ажиллагаа болон дэмжлэг үзүүлэн ажиллаж, нийтдээ уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.

Тэрээр Баруун Австралийн их сургуулийг геологийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгсжээ.