Ажил мэргэжил

Тоног төхөөрөмжийн хяналтын техникч

Нээлтийн огноо: 2016-08-17
Хаалтын огноо: 2016-08-26
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой гүний уурхайн төсөл – Уурхай засварын хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж 7 хоног амрах хуваарьтайгаар хоёр (2) Тоног төхөөрөмжийн хяналтын техникч ажлын байранд 2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн үүрэг нь техник, тоног төхөөрөмжийг хянах хөтөлбөр, зарчим, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэн Оюу толгой уурхайн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улмаар уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. NDT засвар буюу техник, тоног төхөөрөмжид гэмтэл учруулалгүй үзлэг хийх, (Соронзон үртэс, ширхгийн үзлэг, Хэт авиан үзлэг, Шингэн нэвчилтийн үзлэг, Гадна үзлэг) зэргийг голчлон гүйцэтгэх ба нөөцлүүр сав, даралтат сав болон бусад техник, эд зүйлсийг хянах ажиллагааг гүйцэтгэнэ.

Монгол улсад мөрдөгдөж буй уул уурхайн үйл ажиллагаанд тавигддаг бүхий л дүрэм журмын хэрэгжилт, Рио Тинтогийн стандарт, үйл ажиллагааны зарчим зэргийг орон нутгийн байгаль орны нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх гол үүрэг хүлээн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагыг өөрийн биеэр үлгэрлэн ажиллах
  • NDT засвар буюу техник, тоног төхөөрөмжид гэмтэл учруулалгүй үзлэг хийх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн үзлэг, хяналтыг гүйцэтгэх
  • Онлайн болон оффлайн мэдээллийн өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээ хийх замаар тоног төхөөрөмж, хөдөлгөөнт төхөөрөмжид хяналт үзлэг хийх
  • Шууд удирдлага, ахлах ажилтандаа аливаа тоног, төхөөрөмжид чухал өөрчлөлт оруулсан бол мэдэгдэх
  • Техникийн бэлэн байдлыг сайжруулах хөтөлбөр (Эвдрэл гэмтлийг арилгах төсөл), Гол эвдрэлийн шалтгааныг дүгнэн шинжлэх ажиллагаанд идэвхтэй оролцох ба үүнд мөн ажлын талбай дээр очиж хийх үзлэг орно.
  • Компанийн ЭМААБО-ны журам, зааврыг дагуу ажлыг гүйцэтгэх
  • Компанийн журам, зааврын дагуу холбогдох акт, зохицуулалт, зөвшөөрлийн хүрээнд ажиллах
  • Хувь хүний сургалтын төлөвлөгөө боловсруулахад оролцох, сургалтын зохих модуль боловсруулах
  • Өөрийн ажил үүргийн хүрээнд захиргааны зарим үүрэг хариуцлагыг биелүүлж ажиллах
  • Теник, хэрэгслийн хяналт, үзлэг хийх хэрэгсэл, зохистой, болгоомжтой ажиллагаа явуулах
  • Асуудал илрүүлэх үүднээс мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх
  • Зохих шаардагдах хэмжээнд ажлын эрэмбэ дараалал гаргах, ажил тайлагнах

Тавигдах шаардлага

  • Техник, мэргэжлийн чиглэлээр диплом, зэрэгтэй байх
  • Техникийн чиглэлээр бакалавр зэрэгтэй бол давуу талтай
  • NDT буюу Техник, хэрэгсэлд гэмтэл учруулалгүй үзлэг хийх (1-р төвшинг хангасан) болон бусад хяналт үзлэг хийх тусгай сургалтад хамрагдсан байх
  • NDT буюу Техник, хэрэгсэлд гэмтэл учруулалгүй үзлэгийг доод тал нь 2 аргачлалаар хийх сургалтын сертификаттай байх,
  • Англи хэлний анхан дунд төвшний мэдлэгтэй байх
  • Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгал орчны талаар үүрэг хариуцлагыг хүлээн үлгэрлэн ажиллах
  • Монгол улсын жолооны үнэмлэхтэй байх (Хөнгөн тэрэгний ангилал)
  • NDT буюу Техник, хэрэгсэлд гэмтэл учруулалгүй үзлэг хийх болон бусад хяналт үзлэгийн мэдээллийн сангийн талаар сайн ойлголттой байх.
  • Microsoft Office орчмын програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ерөнхий ур чадвартай байх
  • Мэдээллийн сангийн програм ашиглах мэдлэг, чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)

Утас: + (976) - 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.