EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Трансформаторын галын аюулаас хамгаалах системийн дизайн хийлгэх үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS1846893225
Нээх огноо: 2019-08-20 00:00
Хаах огноо: 2019-09-04 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Трансформаторын Галын Аюулаас Хамгаалах Системийн Дизайн Хийлгэх Үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Одоогийн байдлаар "юу толгой уурхай дээр, 220/35кВ ийн 10 ширхэг трансформаторууд Төв, Баяжуулах үйлдвэр болон Далд уурхайн дэд станцууд дээр суурилагдсан байдаг.  Хэдийгээр эдгээр трансформаторууд цахилгаан мэдрэгч бүхий хамгаалах системтэй боловч, галын болон дэлбэрэлтээс хамгаалах систем суурилуулагдаагүй болно. Хэрэв өндөр даралт бүхий тэсрэмтгий хий хуримтлагдснаас галын  аюул гарсан тохиолдолд, энэ нь дэд станцыг бүхэлд нь дэлбэлэх, устгах аюултай.

Ханган нийлүүлэгч нь үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Доорхи 10 трансформаторын хувьд галын аюулаас хамгаалах системийн дизайн зурагийг хийх:
    • Гурван 125MVA 220/35kV трансфоматорууд – Баяжуулах үйлдвэрийн дэд станц дээр байрлах
    • Гурван 125MVA 220/35kV трансфоматорууд – Далд уурхайн дэд станц дээр байрлах
    • Хоёр 100MVA 220/11kV трансфоматорууд – Төв дэд станц дээр байрлах
    • Хоёр 51MVA 220/5kV трансфоматорууд – Төв дэд станц дээр байрлах
  • Нийт системийн архитектур хийх бөгөөд хяналтын болон хамгаалах систем нь одоо байгаа системтэй нийцэлтэй байх
  • Шаардлагатай материалыг жагсаалтыг гаргах
  • Ноцтой эрсдэл, төсөөлөл болон тусгай шаардлагуудийг тус тус тодорхойлж  ажлын төлөвлөгөөнд оруулан хийх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Шаардлагатай байгаа ажлыг цар хүрээний талаарх өөрийн чадавхийн талаарх мэдээлэл ирүүлэх  
  • Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох лиценз болон тусгай зөвшөөрлийн хуулбар, хэрэв шаардлагатай бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 09-р сарын 04-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

                                                                                            “ОЮУ ТОЛГОЙ” ХХК

                                                                                       ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.