Ажил мэргэжил

Туслах засвар үйлчилгээний багийн ахлах /3/

Нээлтийн огноо: 2019-07-24
Хаалтын огноо: 2019-08-02 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл  Уурхай–Засвар үйлчилгээний хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Туслах засвар үйлчилгээний багийн ахлах ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх бөгөөд хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Бат харилцаа болон төвлөрөн ажиллаж ашиглаж буй RTBS ажлын удирдлагын явцыг дэмжинэ.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлд нийцүүлэн багийг ахлахад ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх
  • Багт тохирсон аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх
  • Ноцтой Эрсдэлийн Удирдлагын сар бүрийн зорилтыг биелүүлэх
  • ГУ-н үйл ажиллагааны нэн тэргүүний зорилтын дагуу төлөвлөгдөөгүй ажлыг үр дүнтэй зохион байгуулах
  • Ажлын гүйцэтгэлийн чанарыг хянаж шаардлагатай бол санал бодлоо илэрхийлэх
  • RTBS Ажлын удирдлагын явц болон стандарт мөрдөгдөж байгаа эсэхийг бататгах
  • Ажил эхлэхийн өмнөх хурлыг зохион байгуулах
  • Бүх ажилчид болон бизнесийн бусад нэгжийн хооронд үр дүнтэй харилцаа холбоо олгох
  • Бүх бичиг баримтын ажлыг цаг хугацаанд нь эмх цэгцтэй гүйцэтгэх
  • Ахлах ажилтан байхгүй үед орлох

Тавигдах шаардлага

  • Механикийн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр, мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Монгол болон Англи хэлээр (дунд ба түүнээс дээш) ажлын орчинд үр дүнтэй харилцах чадвартай
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД  дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.