Ажил мэргэжил

Тэсэлгээчин

Нээлтийн огноо: 2018-02-06 00:00
Хаалтын огноо: 2018-02-20 17:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Тэсэлгээчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах тэсэлгээний үйл ажиллагаанд оролцож, компанийн бодлого журмын дагуу ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн хяналтын систем дэх уурхайн үйл ажиллагааны мэдээллийг зөв тэмдэглэж, хөтлөх.
  • Өрөм тэсэлгээний мэдээллийн үнэн зөв байх болон нууцлах тал дээр анхааран ажиллах
  • Өрөмдлөг тэсэлгээний үйл ажиллагааны хүрээнд тасралтгүй сайжруулат хийж ажиллахад анхаарах.
  • Уурхайн зорилт болон Ажлын Гүйцэтгэлийн Үзүүлэлтийг хэмжсэний дагуу өрөм тэсэлгээний үйл ажиллагааг зөвшөөрөл, аюулгүй ажиллагаа, гүйцэтгэл, бүтээмжтэй хамааралтай байдлыг хэмжиж, хянаж, шалгах
  • Өрөм тэсэлгээний бүх ажилчидын дунд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
  • Үйл ажиллагааны өндөр стандартад нийцэх хувийн зорилго дэвшүүлж, үргэлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажиллах
  • Эрсдлийн үнэлгээ, аюулын тодорхойлолт болон бусад бүх Мэргэжлийн Эрүүл мэнд болон Аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагыг хамруулсан компанийн ажлын аюулгүй ажиллагааны системийг Өрөм тэсэлгээний чанарын баталгаажуулалтын баг боловсруулж, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх
  • Уурхайн тогтоосон холбогдох стандарт болон хүлээлтийн дагуу өрөм тэсэлгээний үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг нягталхын тулд холбогдох баг/хэсгийн/хэлтэс болон гэрээлэгч компанитай нягт хамтран ажиллах
  • Өрөм, тэсэлгээний мэдээллийг бүртгэх, анализ хийх, тайланд ашиглагдах боломжтой эсэхийг нягтлан шалгах
  • Уул уурхайн болон Өрөм тэсэлэгээний арга барил, хэрэглээ, шинэ санаачлага, түүний хэрэгжилт дэх өөрийн мэддлэгийг дээшлүүлэхийн тулд үргэлж судалгаа хийж шинэ мэдээлэл эрэлхийлж, түүндээ зориулан санал зөвлөмж боловсруулж ажиллах
  • Бизнесийн болон үйл ажиллагааны шаардлагад нийцэх сургалтын материал боловсруулахад туслалцаа үзүүлэх
  • Өрөмдлөг, тэсэлгээний багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах
  • Рио Тинтогийн ЭМААБО-ын холбогдох системийг хэрэгжүүлэх, зан үйлийн зөвшөөрөгдөх түвшинд бусадтай харилцах
  • Өрөмдлөг тэсэлгээний үйл ажиллагаа Рио Тинтогийн стандарт, уурхайн дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнг тогтмол сайжруулан, анхаарал хандуулан ажиллах
  • Ажлын Гүйцэтгэлийн Үзүүлэлт, төлөвлөгөө, үр дүнг хангахын тулд өрөмдлөг, тэсэлгээний ажилчдыг тогтмол, үр дүнтэй удирдан, хянах
  • Гүйцэтгэлийг оновчтой байлгаж, дүрэм журмын хэрэгжилтийг хангахын тулд өрөмдлөг тэсэлгээний бүх үйл ажиллагаа явуулахдаа үнэлэлт, дүгнэлт хийж, тэмдэглэл хөтлөн, тайлагнаж байх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайд 2-с дээш жил ажиллах байсан туршлагатай бол сайн;
  • Монгол улсын тэсрэх бодистой харьцаж ажиллах үнэмлэхтэй бол сайн;
  • Өрөм, тэсэлгээний ажлыг аюулгүй, үр бүтээжтэйгээр гүйцэтгэх мэдлэг болон ур чадвартай бол сайн;
  • Бие дааж болон багаар үр бүтээлтэй ажиллах чадвартай;
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцах харилцааны чадвартай;
  • Ажлын байрны аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны асуудлуудыг анхааран сайжруулж хэвшүүлэх чадвартай;

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.