Худалдан авалт

Тээвэр зуучийн үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Хятад улсын Ганц модны хилийн боомтоос Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюу толгойн уурхайн чиглэлд тээвэр зуучийн үйлчилгээ-г ханган нийлүүлэх” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь “Хятад улсын Ганц модны хилийн боомтоос Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюу толгойн уурхайн чиглэлд доор дурьдсан тээвэр зуучийн үйлчилгээг ханган нийлүүлэх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Үйлчилгээ
  • Ерөнхий ачаа, барааны тээврийн үйлчилгээ – жилд 4,000+ тонн
  • Ган бөмбөлөг тээвэрлэх, түүний тээвэрлэлтийн менежмент - жилд 10,000+ тонн
  • Овортой болон хэмжээ хэтэрсэн барааг тээвэрлэх
  • Дээрх үйлчилгээ нь дор дурдсан зүйлсийг багтаасан байх шаардлагатай:
    • Ачаа хүлээн авах, ачааны бүрэн бүтэн байдлын шалгалт, экспорт/импортын гаалийн бүрдүүлэлт, тээврийн бичиг баримт бүрдүүлэлт, тээвэрлэлтийн шуурхай мэдээ явуулах, өдөр тутмын тайлан явуулах, хоосон чингэлэг буцаалт, ачилт, буулгалт, талбайн зохицуулалт
  • Шаардагдах тоног төхөөрөмж, боловсон хүчин:
    • 40 болон түүнээс дээш тонн хүчин чадалтай хавтгай тавцант ачааны машин 5-10 байх
    • 5 болон 10 тонн хүчин чадалтай жижиг дунд оврын ачааны машин 1-2 байх
    • Овор, хэмжээ ихтэй барааг тээвэрлэхэд зориулсан ачааны машин, чиргүүл 1 байх
    • Ган бөмбөлөг хадгалахад зориулсан талбайтай байх
    • Ерөнхий бараа ачсан машин түр зогсоход зориулсан талбайтай байх
    • Ган бөмбөлөг тээвэрлэх зориулалттай камаз машин 3-5 байх
    • Савласан ган бөмбөлөгийг ачааны машинд ачих болон буулгах өргөгч төхөөрөмжтөй байх
    • Сав баглаа задлах зориулалтын хэрэгсэлтэй байх
    • Сургагдсан туршлагатай удирдлага, ЭМААБО-ны баг, жолооч нар
    • Бүх тоног төхөөрөмжүүд үзлэг, оношлогоонд хамрагдсан байх

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт” маягтыг бүрэн бөглөж доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
  • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдгийг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр "Оюу толгой" компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийн хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/ хаягаар орж танилцана уу.

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтууд доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс 2-3 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Ханбогд сум

2019 оны 1 дүгээр сарын 03

2019 оны 1 дүгээр сарын 02

suppliersessions@ot.mn

Улаанбаатар хот

2019 оны 1 дүгээр сарын 04

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1587787134 - Тээвэр зуучийн үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2019 оны 1-р сарын 11-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР