Түгээмэл асуултууд

Санал хүсэлт »

Монгол улсын Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг. Энэхүү эзэмшлийн хувь хэмжээг 2010 оны 3 дугаар сард батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компаниуд харилцан тохиролцсон.

Хамтын оролцооны байгаль орчны мониторинг хөтөлбөрийн байгаль орчны үндсэн гол олон үзүүлэлтүүдээр мониторинг хийх ажилд орон нутгийн иргэд идэвхтэй оролцдог. Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хөтөлбөр-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Оюу толгойн уурхайн цогцолбор нь Баяжуулах үйлдвэр, ил уурхай, дулааны үйлдвэр, цахилгаан болон усан хангамж, оффисийн байр, засвар үйлчилгээний газар, соёл, спортын төв, "Ханбумбат" нисэх буудал зэрэг байгууламжуудаас бүрдэнэ.

Оюу толгойн Баяжуулах үйлдвэр нь ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөн талбай эзэлдэг. Үйлдвэрлэлийн эхний шатанд өдөрт 100 000 тн хүдэр боловсруулна. Порфирын зэс-алтны хүдэр боловсруулах орчин үеийн тэргүүлэх үйлдвэр юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Уурхайн үйлдвэрлэл хэсгээс уншина уу.

Орон нутгийн иргэдийн хөгжил цэцэглэлт, сайн сайханд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ үйл ажиллагааны маань улмаас үүсч болох аливаа нэг сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүртэл бууруулах арга хэмжээ авахаар чармайн ажилладаг. Орон нутгийн эрх барих байгууллагууд, ард иргэд болон олон нийтийн бусад төлөөллийг идэвхтэй оролцуулан тэдэнд тулгарч буй бэрхшээлийг ойлгон хүлээн авч шийдвэрлэх замаар орон нутгийнхны эдийн засаг, ахуй амьдралыг сайжруулахыг хичээж байгаа юм.

"Oюу толгой" компани шинэ нийлүүлэгчдээс тухайн салбартаа мэргэшсэн, өрсөлдөх чадвартай байх, Оюу толгой компанийн үйл ажиллагааны цар хүрээнд тохирсон чанар, хэмжээтэйгээр нийлүүлэх чадвар, мөн түүнчлэн эрүүл ахуй, аюулгүй байдал болон байгаль орчны шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг. Тиймээс нийлүүлэгчдэд нээлттэй тендерт оролцох боломж олгох бөгөөд Оюу толгойтой гэрээ хийх эрхтэй болгохын тулд тэднийг урьдчилсан үнэлгээнд орохыг шаарддаг. Бид бүх нийлүүлэгчдээ тодорхой үе шат, хуваарийн дагуу нийлүүлэгчийн урьдчилсан үнэлгээнд урьж оролцуулна.

Бид Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагын тэнцвэрийг олж тогтвортой хөгжлийг хангах үүрэг хүлээсэн билээ. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд төслийн үйл ажиллагаа хэрэгжих бүс нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрнээ ухамсарлаж энэ талаараа Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогодоо дэлгэрэнгүй тусгасан.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Байгаль орчин хэсгээс уншина уу.

Нээлттэй ажлын байрны заруудыг өдөр тумын Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан, Нийслэл таймс сонинуудад нийтэлдэг. Оюу толгой ХХК-д ажилд орохоор өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр хураамж байхгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Хүний нөөцийн бодлого хэсгээс уншина уу.

"Оюу толгой" ХХК Монголын мэргэжлийн боловсролын салбарт 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалт дараах 3 чиглэлтэй байна. Үүнд:

  • Дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын төв барих
  • Одоо байгаа сургуулиудыг шинэчлэн сайжруулахад хөрөнгө оруулалт хийх
  • Дэлхийн жишигт нийцсэн Мэргэжлийн боловсролын сургуулийн тогтолцоог хөгжүүлж, шинэчлэл хийх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин хөрөнгө оруулалт хийх.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник, технологийн гурван сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Боловсрол, сургалт хэсгээс уншина уу.