Ажил мэргэжил

Төлөвлөлтийн ахлах шинжээч

Нээлтийн огноо: 2018-03-05
Хаалтын огноо: 2018-03-14 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн ахлах шинжээч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн ахлах шинжээч нь Оюу толгойн гүнийн уурхайн нийт оролцогч талуудын нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг бэлтгэх ажлын удирдан зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллана. Түүнчлэн нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг нөөцийн хязгаарлалттай тулгаж дүгнэлт гаргах бөгөөд үүнийхээ дагуу төлөвлөлтөнд үүссэн аливаа зөрүүг гүний уурхайн холбогдогч талуудад мэдээлж, шаардлагатай тохиолдолд залруулах арга хэмжээг зөвлөх үүрэгтэй.

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхийг эрхэм зорилго болгосон, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий ажлын орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн бүх хэлтсүүдийн төлөвлөгчидтэй хамтран жил, улирал, сар, долоо хоног тутамд хийгдэх ажлуудыг багтаасан, нэгдсэн төлөвлөлтийг гаргах
  • Ажлын хуваарилалтанд гарсан аливаа зөрүүг хэлтсийн төлөвлөлтийн ажилтнуудтай ойр дотно хамтран ажиллах замаар шийдвэрлэх
  • Төслийн үйлчилгээ, техникийн үйлчилгээний багуудад ажлын хуваарь, цар хүрээнд гарсан өөрчлөлтийг мэдэгдэх
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон босоо амны төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах
  • Уурхайн техникийн үйлчилгээ, геотехник, засвар үйлчилгээ, барилга, босоо амны ашиглалт & ложистик, төслийн хяналт, инженерчлэлийн багтай үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож, гүйцэтгэлийн төлөвлөлтийг системтэйгээр, стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулах
  • Өргөтгөл, барилга, засвар үйлчилгээ, босоо амны ашиглалт, ложистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг зарлагын ерөнхий тоймыг харгалзан боловсруулах
  • Үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, ажлын процессыг өөрийн хэлтэс, төслийн нийт багууд болон бизнесийн үндсэн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах
  • Гүний уурхайн бүх оролцогч талуудад төслийн төлөвлөлтийн дагуу нэн түрүүнд хийгдэх ажлуудыг танилцуулж, үүнд ямар үүрэг гүйцэтгэж ажиллах шаардлагатай болохыг ойлгуулах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерчлэлийн бакалавр зэрэг (Уурхайн инженер, Металлургийн инженер, Үйлдвэрлэлийн инженер, Процессын инженер, Барилгын төлөвлөгч) болон үүнтэй дүйцэх мэргэжил эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 4-с доошгүй жил ажилласан туршлагтай байх
  • Төслийн менежмент дээр сайтар туршлага хуримтлуулсан байх
  • Уурхайн нарийвчилсан төлөвлөлт, систем дээр гардан ажилласан туршлагатай байх
  • Яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх ур чадвартай байх
  • Шинэ систем, ажлын аргачлалыг нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Ил болон гүний уурхайн төлөвлөлт дээр ажилласан туршлага
  • Ил болон гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төлөвлөлт, барилгын төлөвлөлт дээр гардан ажилласан туршлагтай бол давуу тал болно
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын программ дээр ажилласан туршлагтай бол давуу тал болно (тухайлбал Primavera P6, Deswiq, Vulcan, MineSight, Atlas болон холбогдох бусад)
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.