Ажил мэргэжил

Төлөвлөлтийн ахлах шинжээч

Нээлтийн огноо: 2017-07-28
Хаалтын огноо: 2017-08-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн зохицуулалт, хяналт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төлөвлөлтийн ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Томоохон төсөл буюу шинэ бүтээгдэхүүн туршилтын эхний үе шатанд дэмжлэг үзүүлэх зэрэг уурхайн инженерчлэлийн тодорхой үүрэг даалгаврыг гүйцэтгэнэ.

Уурхайн зохицуулалтын ахлах мэргэжилтэнд ажлаа тайлагнах, Төлөвлөлтийн ахлах шинжээч ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн ажилд оролцогч бүх талуудыг хамарсан Төслийн гүйцэтгэтгэлийн доорх хоёр хугацааны төлөвлөгөөг бэлтгэж боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй:

1. 5-1 жилийн хугацаанд биелүүлэх жил бүрийн, улирал бүрийн төлөвлөгөө

2. 1 жилээс улирлын хугацаанд биелүүлэх сар бүрийн, долоо хоног бүрийн төлөвлөгөө

Төлөвлөлтийн ахлах шинжээч нь мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилтуудад дундын нөөц бололцоотой харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж, зөрчил, дутагдлыг тодорхойлж, шаардлагатай бол төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг оролцогч талуудад тавина.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагаа
    • Гүний уурхайн оролцогч бүх хэлтсүүдийн (Уурхайн техникийн үйлчилгээ, засвар, босоо амны үйл ажиллагаа ба ложистик ба бусад) төлөвлөгчидтэй нягт хамтран ажиллан дээр дурдсан хоёр хугацааны төлөвлөгөөнүүдийг нэгтгэж системийг жил, улирал, сар, долоо хоног тутмын гүйцэтгэлийг өргөнөөр харах боломжоор хангах
    • Хэлтсийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд нягт зохицуулах замаар төлөвлөгөөний зөрчлийг хянаж шийдвэрлэх.
    • Төслийн үйлчилгээ, техникийн үйлчилгээний багуудтай хуваарийн өөрчлөлт, хандлагын талаар мэдээлэл солилцох.
    • Гүний уурхайн оролцогч талуудын бүх төлөвлөлтийн үүргүүдтэй уялдаатай ажиллаж, хэлтсүүдийн төлөвлөгөө/хуваариуд болон төлөвлөлтийн параметр, санаачлагуудын хооронд тодорхой нийцэлийг хангах.
    • Уурхайн техникийн үйлчилгээ, геотехник, засвар, барилга, босоо амны ашиглалт ба ложистик, төслийн хяналт, инженерийн хэлтсийн төлөвлөлт хариуцсан гол ажилтнуудтай ажлын үр дүнтэй харилцаа тогтоож, гүйцэтгэлийн төлөвлөлтийн стандартчилагдсан чиг шугам, систем хэрэгжүүлэх.
    • Өргөтгөл, барилга, засвар, босоо амны ашиглалт ба ложистикийн багуудын нэгдмэл цогц төлөвлөгөө гаргахад мэдээллийн урсгалыг бий болгох.
  • Удирдлага
    • Багийнхаа гишүүд болон ОТ Гүний уурхайн төслийн хэлтсүүдийн төлөвлөлтийн нийт ажилтнуудыг манлайлан ажиллах.
    • Гүний уурхайн бүхий л үйл ажиллагааг зохицуулах зохион байгуулалттай, хуваарийн дагуу ажиллах үлгэр жишээ харуулах.
    • Гүний уурхайн дундын нөөц, богино хугацааны эрэмбэлэлттэй холбоотой оролцогч талуудын зөрчлийг шийдвэрлэх.
    • Үр дүнтэй, стандартчилагдсан төлөвлөлтийн үйл явц, Удирдлагын үйл ажиллагааны систем (MOS)-г өргөн хүрээнд хэрэгжүүлэх байнгын сайжруулалтын соёлд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг инженер (уул уурхай, металлург, үйлдвэрлэл, боловсруулалтын) эсвэл шинжлэх ухаан (математик, статистик, компьютер) чилглэлээр эзэмшсэн байх
  • 4-с доошгүй жил уурхайн ашиглалтын төлөвлөлт буюу төслийн төлөвлөлтийн чиглэлээр ажилласан байх
  • Нарийн төвөгтэй орчин ба системийн төлөвлөлт биечлэн хийж байсан туршлагатай байх
  • Хэлэлцээр хийх, зөрчлийг шийдвэрлэх чадвар сайтай байх
  • Төслийн удирдлагын туршлагатай байх
  • Үйл ажиллагааны гүйцэтгэл, түүнд шинэ систем , арга барил нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх туршлагатай байх
  • Төлөвлөлт болон хуваарь гаргалтыг дэмждэг програм хангамжуудын талаар сайн ойлголттой байх
  • Задлан шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх ур чадвар
  • Төлөвлөгөө болон урьдчилгаа таамаглалаа ойлгомжтой үзүүлэх чадвартай
  • Бизнес процессыг дэмжих, хөнгөвчлөх технологийн үүргийн сайтар ойлголттой байх
  • Систем болон процесст төвлөрсөн байх
  • МС оффисын програмууд дээр ажиллах, тэр дундаа хүснэгт загварчлах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2017 оны 8 дугаар сар 7 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.