Ажил мэргэжил

Төлөвлөлтийн зохицуулагч (1)

Нээлтийн огноо: 2018-05-31
Хаалтын огноо: 2018-06-14 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн зохицуулагч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн зохицуулагч нь нь бүтэн төслийн хэмжээнд дэмжлэг үзүүлэх системчилсэн, мэдээлэх арга замаар батлагдсан төлөвлөгөө, хуваарийг удирдах,нөөцийн төсөөлөл зэргийг төлөвлөн, тэдгээрийг хэрэжилтийг удирдан чиглүүлэх үүрэг бүхий багийн чухал гишүүн нь байна.

Үүрэг даалгавар

Гүний уурхайн бусад бүх хэлтсийн төлөвлөлтийн ажилтнуудтай хамтран төлөвлөгөө/хуваарь-т гарсан зөрүүг засаж, шийдвэрлэх ажлын зохион байгуулах

  • Нэвтрэлт, Барилга, Засвар Үйлчилгээ, Босоо Амны Үйл ажиллагаа, Ложистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг зарлагын ерөнхий тоймыг харгалзан боловсруулах, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй мэдэгдэх
  • Мэдээлэл, ажлын явцуудыгхэлтэс, төсөл болон бизнесийн түвшинд шаардлагатай хэмжээгээрбүхэлд ньбагасгах, томруулах болон хэрэглэх боломжтойэсэхийг нягтлах
  • Гүнийн уурхайн бүх хэлтсийн төлөвлөлтийн ажилтнуудтай шууд харилцан нэгдсэн төлөвлөлтийн үзүүлэлтүүд, санаачилга болон хэлтсийн төлөвлөгөө/ хуваарь хоорондоо тодорхой тохирч байгаа эсэхийг нягтлах
  • Уурхайн техникийн үйлчилгээ, Геотехник, Засвар үйлчилгээ, Барилга, Босоо амны үйл ажиллагаа & Ложистик, Төслийн хяналт, Инженерчлэлийн багийн гол төлөвлөлтийн ажилтнуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож, гүйцэтгэлийн төлөвлөлтийг системтэйгээр, стандарт шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх
  • Өдөр тутмын болон ээлж тутамд гүйцэтгэх нэгдсэн гүйцэтгэлийн сарын болон долоо хоногийн төлөвлөгөөг боловсруулахад уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн шинжээчид туслах болон нягт хамтран ажиллана.
  • Төлөвлөлтийн зохицуулагч, Ахлах шинжээч болон хэлтсийн төлөвлөлтийн албан тушаалтнуудтай хамтран Уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн шинжээч, ажлын хуваарь, төлөвлөлтийн зөрүүг тодорхойлж, дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлэх ойр хамтран ажиллах.
  • Уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн ахлах шинжээчид жилийн болон улирлын нэгдсэн төлөвлөлтийн явцад гарсан алдаа, зөрүүг тодорхойлж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, бодит цаг тухайд нь оновчтой бодит мэдээллээр хангана.
  • Тайлангийн ажилтнуудтай нягт хамтранГүнийн уурхайн хэлтсүүдийн төлөвлөлтийн ажилтнуудтай үр дүнтэй зохицуулалт хийн гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна
  • Төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлт, төлөвийг Уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн ахлах шинжээчид цаг тухайд нь харилцан, мэдээлнэ.
  • Гүний уурхайн менежментийн ашиглалтын системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Оюу толгойн Гүний уурхайн төслийн хэлтсүүдийн гол төлөвлөлтийн ажилтнуудтай үр дүнтэй ажлын харилцааг үүсгэн, шаардлагын дагуу өөр өөр түвшинд үр дүнтэй харилцана.
  • Нэгдсэн Төлөвлөлтийн Ажиллагааны (IPP) туршид чухал, үр дүнтэй тусламж дэмжлэгээр ханган ажиллана.
  • Багтаа үр ашигтай, стандартчилсан төлөвлөлтийн ажиллагаа болон Удирдлагын Ашиглалтын Систем (MOS)-ын хэрэгжүүлэх, сахихад нь өргөн хүрээний дэмжлэг үзүүлэн байнгын сайжруулалтын соёлыг нэвтрүүлэх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерчлэлийн бакалавр зэрэг (Уурхайн инженер, Металлургийн инженер, Үйлдвэрлэлийн инженер, Процессын инженер, Барилгын төлөвлөгч) болон ижил төстэй мэргэжилийн чиглэл эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагтай байх
  • Уурхайн нарийвчилсан төлөвлөлт, систем дээр гардан ажилласан туршлагатай байх
  • Яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх ур чадвартай байх
  • Шинэ систем, ажлын аргачлалыг нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Ил болон гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төлөвлөлт, барилгын төлөвлөлт дээр гардан ажилласан туршлагтай бол давуу тал болно
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын программ дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно (тухайлбал Primavera P6, Deswik, Vulcan, MineSight, Atlas болон холбогдох бусад)
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.