Ажил мэргэжил

Төлөвлөлтийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2017-04-04
Хаалтын огноо: 2017-04-18 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн зохицуулагч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн зохицуулагч нь төслийн гүйцэтгэлийн төлөвлөлттэй холбоотой нөөцийн хязгаарлалт, зөрүү болон бусад асуудлуудыг шийдвэрлэх, зохион байгуулах замаар төлөвлөлтийг нэгдсэн байдлаар, оюу толгойн гүний уурхайн бусад багуудтай уялдуулан гаргах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхийг эрхэм зорилго болгосон, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий ажлын орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн хэлтсүүдийн төлөвлөлтийн ажилтнуудтай хамтран төлөвлөлт/хуваарь-т гарсан зөрүүг засч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
  • Өргөтгөл, барилга, засвар үйлчилгээ, босоо амын ашиглалт, ложистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг зарлагын ерөнхий тоймыг харгалзан боловсруулах, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй мэдэгдэх
  • Үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, ажлын процессыг өөрийн хэлтэс, төслийн нийт багууд болон бизнесийн үндсэн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон босоо амны төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах
  • Уурхайн техникийн үйлчилгээ,геотехник, засвар үйлчилгээ, барилга, босоо амны ашиглалт & ложистик, төслийн хяналт, инженерчлэлийн багтай үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож, гүйцэтгэлийн төлөвлөлтийг системтэйгээр, стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулах
  • Уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн шинжээч, Төлөвлөлтийн зохицуулагч, Ахлах шинжээч болон хэлтсийн төлөвлөлтийн албан тушаалтнуудтай хамтран ажлын хуваарь, төлөвлөлтөнд гарсан зөрүүг тодорхойлж, дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Төлөвлөлтийн ахлах шинжээчид жилийн болон улирлын нэгдсэн төлөвлөлтийн процесст гарсан алдаа, зөрүүг тодорхойлж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, бодит цаг тухайд нь оновчтой бодит мэдээллээр хангах,
  • Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна
  • Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн бакалавр зэрэг болон үүнтэй дүйцэх мэргэжил эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагтай байх
  • Уул уурхайн инженерээр урд нь ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Төслийн менежмент дээр сайтар туршлага хуримтлуулсан байх
  • Яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх ур чадвартай байх
  • Уурхайн нарийвчилсан төлөвлөлт, систем дээр гардан ажилласан туршлагтай байх
  • Уурхайн төлөвлөлт, Хуваарилалтын программ дээр ажилласан туршлага (тухайлбал Deswiq, Vulcan, MineSight, Atlas болон бусад)
  • Ил болон гүний уурхай болон засвар үйлчилгээний төлөвлөлтийн ажил үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.