Ажил мэргэжил

Төлөвлөлтийн шинжээч /1/

Нээлтийн огноо: 2019-09-20
Хаалтын огноо: 2019-10-04 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Оюу толгойн гүний уурхайн төсөл - Уурхайн зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн шинжээч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Төлөвлөлтийн шинжээч нь нийт төслийн хүрээнд дэмжлэг үзүүлдэг, мэдээлэлд тулгуурлан системтэйгээр төлөвлөгөө бэлтгэж түүний хэрэгжилтийг хангаж, нөөцийн боломжийн тооцооллийг хийн, ажлын хуваарийг удирддаг багийн түлхүүр гишүүн болно.                                                                                                                  

Үүрэг даалгавар

  • Нэгдсэн төлөвлөлтийн процессыг хариуцаж ажиллана.
  • Долоо хоног, сар бүрийн Нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргана (өдөр тутам болон ээлжээр)
  • Уурхайн зохицуулалтын төлөвлөлтийн зохицуулагч, Төлөвлөлтийн ахлах шинжээч, мөн шаардлагатай тохиолдолд хэлтсийн төлөвлөлтийн багтай нягт хамтран ажиллан ажлын хуваарьт гарсан зөрүүнд дүн шинжилгээ хийж, тодорхойлно.
  • Уурхайн зохицуулалтын Төлөвлөлтийн ахлах шинжээчид жилийн болон улирлын нэгдсэн төлөвлөлтийн процесст гарсан алдаа, зөрүүг тодорхойлж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, цаг тухайд нь бодит, оновчтой мэдээллээр хангана.
  • Уурхайн зохицуулалтын Ахлах шинжээч болон Уурхайн зохицуулалтын Төлөвлөлтийн шинжээч нартай хамтран ажиллаж, хэлтсийн төлөвлөгөө/хуваарь, нэгдсэн төлөвлөлтийн параметр болон санаачилгууд хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтална.
  • Мөн шаардлагатай бол гүний уурхайн оролцогч талуудын бүх төлөвлөлтийн багтай хамтран ажиллаж, хэлтсүүдийн төлөвлөлт/ажлын хуваарь болон нэгдсэн төлөвлөлтийн параметр болон санаачилгууд хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтална.
  • Стандартчилсан арга барил болон гүйцэтгэлийн төлөвлөлтийн системийг хэрэгжүүлэхийн тулд Уурхайн техникийн үйлчилгээ, Геотехник, Засвар үйлчилгээ, Барилга, Босоо амын ашиглалт, логистик, Төслийн хяналт болон Инженерчлэлийн хэлтсүүдийн төлөвлөлтийн гол ажилтнуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгоно.
  • Малталт нэвтрэлт, Барилга, Засвар үйлчилгээ, Босоо амын ашиглалт, логистикийн хэсгүүдийг хамарсан Нэгдсэн төлөвлөлтийн мэдээлэл солилцоог хангана.
  • Хэлтэс, төсөл, бизнесийн түвшинд бүхэлдээ хэмжээслэх болон хэрэглэх боломжтой мэдээлэл болон процессоор хангаж ажиллана.
  • Тайлан гаргах чиг үүргийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна.
  • Хуваарь болон хамрах хүрээний өөрчлөлтийг Уурхайн зохицуулалтын Төлөвлөлтийн зохицуулагч болон Төлөвлөлтийн ахлах шинжээчдэд мэдэгдэнэ
  • Гүний уурхайн удирдлагын системийн (MOS) өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, уул уурхай эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн баклаврын зэрэгтэй байх
  • Тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвартай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх
  • Мэдээлэл хуваалцах,  хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх       

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

 "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

    o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

    o Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.