Ажил мэргэжил

Төлөвлөлт, хуваарь гаргалтын зөвлөх

Нээлтийн огноо: 2016-10-20
Хаалтын огноо: 2016-11-01
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Төслийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төлөвлөлт, хуваарь гаргалтын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь төслийн төлөвлөгөөг Төлөвлөлт, хуваарь гаргалтын ахлах зөвлөхийн удирдлага, зааварчилгааны дагуу зохицуулалт хийх, удирдан зохион байгуулах, үнэлгээ хийхэд оролцоно.

Үүрэг даалгавар

  • Төслийн төлөвлөлтийн багт төслийн цар хүрээ, хугацаа (P6 Primavera), зардал, чанар, аюулгүй ажиллагаа, зураг төсөл, бичиг баримтжуулалт, оролцогч талуудын харилцаа, төслийн хангамж, ажлын ахицын талаарх тайлан гэх мэт төслийн ажлын түвшний ажил үүрэгт туслалцаа үзүүлэх;
  • Төсөл болон гэрээний удирдлагын стратегийн чиглэлээр санал болгосон өөрчлөлтийг хуваарийн дагуу хэрэгжүүлж бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах;
  • Төслийн хуваарийн мэдээллийг тогтмол шинэчилж төслийн хуваарийн чанар, жигд байдлыг хангах, Рио тинтогийн бусад төслүүдээс мэдээлэл авах замаар ажлын хуваарийн үзүүлэлт бүхий мэдээллийн бааз бий болгож хөтлөх;
  • Төслийн болон гэрээний удирдлагын системийг өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд ашиглах нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн ашиглаж буй систем нь хэрэглэгчдэд ашиглахад хялбар, бизнесийн шилдэг туршлагыг тусгасан байхад анхаарах;
  • Төслийн хуваарийн бэлтгэл ажил, харилцаа холбоотой ажлуудыг зохион байгуулах, хуралд оролцож тэмдэглэл хөтлөх, явцын хяналт хийж авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, ирээдүйн гүйцэтгэлийг урьдчилан тооцох
  • Мэдээлэл, баримт бичгүүдийг төслийн үргэлжлэх хугацааны туршид оновчтой хянан зохицуулж шинэчлэн боловсруулах, ашиглахад хялбар байх, найдвартай хадгалагдах байдлыг хангах.

Тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр эсвэл бусад холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн ;
  • Төслийн төлөвлөлт, хуваарь гаргалтын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан эсвэл ойролцоо албан тушаалд ажилласан туршлагатай
  • Компьютер ашиглах мэдлэгтэй, ялангуяа MS Office програмууд, Primavera Suite, MS Project зэрэг мэргэжлийн програм дээр ажилладаг байх шаардлагатай
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай
  • Төслийн удирдлага, төлөвлөлт, зардал, хуваарь гаргалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, сертификаттай (AACE, CCT гэх мэт) бол давуу талтай

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.