Ажил мэргэжил

Төлөөлөгчийн газар хариуцсан менежер

Нээлтийн огноо: 2017-04-12
Хаалтын огноо: 2017-04-24 05:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК– Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст ажиллах нэг 1) Төлөөлөгчийн газар хариуцсан менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Тус ажилтан нь Улаанбаатар хот, Оюу толгой уурхайн талбар, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баянуур аймгийн Урдын дунд хошууны Халиут хотын хооронд хуваариар ажиллана.

Засгийн газар, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ерөнхий менежерт ажлаа шууд тайлагнах энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Урдын дунд хошууны оролцогч талуудтай бизнесийн түншлэл бүхий харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Оюу толгой” ХХК-ийг төлөөлж ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Гол оролцогч талуудтай бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоож бэхжүүлэх;
  • Тухайн бүс нутагт бизнесийн дүн шинжилгээ хийж, төлөвлөгөө гаргах;
  • Бизнесийн зорилт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөтэй харилцаа, хамтын ажиллагааны талаар стратеги боловсруулж хэрэгжүүлэх;
  • Компанийн байр суурийг оролцогч талуудад таниулж, төрөл бүрийн хурал, уулзалтад төлөөлж оролцох;
  • Ажлын холбогдолтой төрөл бүрийн төсөл, санаачилгуудыг удирдан зохион байгуулах;
  • Төлөөлөгчийн газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Олон улсын харилцаа, олон нийттэй харилцах, улс төрийн ухаан, бизнесийн менежмент болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой (магистрын зэрэгтэй бол сайн);
  • Төрийн байгууллагууд болон оролцогч талуудтай харилцах чиглэлээр найм ба түүнээс дээш жил ажилласантуршлагатай байх;
  • Албан тушаалтнуудтай харилцаж байсан туршлагатай, тухайн улсын соёл, уламжлал, онцлогийг сайн мэддэг байх;
  • Ажлын харилцаа холбоо бүх түвшинд тогтоох харилцааны ур чадвартай;
  • Хятад, монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.