Ажил мэргэжил

Төслийн инженерийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2017-03-23
Хаалтын огноо: 2017-03-28 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Барилга, инженер хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төслийн инженерийн мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь төслийн гүйцэтгэл тогтоосон хугацаа, чанар, зардал ба захиалгын хэмжээнд амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Хэрэгжиж буй төслүүд хувьд өдөр тутамд нь шаардлдагатай мэдээлэл болон техникийн үйлчилгээ үзүүлэх замаар дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Шийдвэр гаргагч этгээд болон оролцогч талуудад явцын талаарх шаардлагатай болон шинэчилсэн мэдээллээр байнага хангах
  • Удирдлагын тайлан мэдээлэл болон гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтүүдийг шинжлэх, шаардлагатай форматанд нийцүүлэх
  • Хэд хэдэн төрлийн тайлан мэдээг бэлтгэх, удирдлагад тайлагнах
  • Удирдлагын болон засаглалын зохистой хэлбэрийг дэмжин ажиллах мөн бүх төслийн хүрээнд тогтвортой хэрэгжихийг хянах
  • Стандарт дүрэм журмыг нийт төслүүдэд тогтвортой мөрдлөг болгон ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллах Бизнесийн хэрэгцээг шижлэх түүндээ тулгуурлан төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд бодитой арга барил санал болгон ажиллах
  • Хэрэгжиж буй төсөлд үйлчилгээ үзүүлэгч талуудын гүйцэтгэл болон уялдаа холбоог зохицуулагч үүрэг гүйцэтгэнэ
  • Оролцогч талуудтай төслийн хамрах хүрээ, зардал төсөв болон биелэлтийг тодорхойлоход хамтран ажиллах• Тухайн төслийн зардал төсвийг тооцох, үндэслэл гаргах
  • Бизнесийг хөгжүүлэх санаалчагад оролцох
  • Бизнесийг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэгч байх
  • Мэдээлэл солилцох, нөөц бололцоог харилцан ашиглах бүлгүүдтэй харицаа тогтоож ажиллах

Тавигдах шаардлага

  • Инженер, Бизнесийн удирдлага, Төслийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалаврийн зэрэгтэй байх
  • Тухайн салбарт 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Монгол ба Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.