Ажил мэргэжил

Төслийн инженер (1)

Нээлтийн огноо: 2018-01-02
Хаалтын огноо: 2018-01-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Ил байгууламж хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн барилгын ажилтай холбоотой гүйцэтгэлийн цар хүрээг хангахаар томилогдсон ЗТХБУМ-ийг хариуцаж буй захиалагчийн барилгын багийн гол хариуцах хүн нь байна.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй байдлын төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн процедурын дагуу гэрээлэгчийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хангана.
  • Дараах үйл ажиллагаануудтай холбоотой уулзалтыг удирдан зохион байгуулах, оролцох, зохицуулах:
  • Худалдан авах ажиллагааг дэмжих, явцын үнэлгээг төлөвлөж, барилгын ажлын хуваарийг дагаж мөрдүүлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэх
  • Барилгын ажлын төлөвлөгөөний биелэлтийг сайжруулахын тулд худалдан авалтыг түргэтгэх боломжийг хангах
  • ЗТХБУМ-тэй холбогдож, мэдээлэл авах, техникийн асуулга тавих, чанарын баталгаа хяналт тавих, зөрчилийн тайлан, удирдлага захиргааны дэмжлэг үзүүлж, тэдгээрт нийцэж буй эсэхийг шалгах.
  • Инженерийн бүтээгдэхүүний биелэлтийг хянаж, зохих залруулах үйл ажиллагааг эхлүүлэх (загварыг шалгаж, саналаа хэлэх).
  • Дизайн загварын дагуу хийгдэж буй эсэхийга шалгах, барилгын ажлын дутагдлыг тайлагнах. Барилгын менежмент, ЗТХБУМ төсөл талбар инженерт томоохон асуудлуудын талаар анхааруулж, тэдгээрийн шийдвэрлүүлэх
  • Гүний уурхайн инженерийн багц зураг төсөлд үнэлгээ өгөхөд оролцох
  • Гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой инженер болон барилгын аргачлалын өөрчлөлтийг тодорхойлох.
  • ЗТХБУМ чанарын төлөвлөгөөг авч, хянан шалгаж, батлагдсан байхыг хангах. Зохих баримт бичгийг боловсруулж, гарын үсэг зурж, тараагдсан эсэхийг хангах.
  • "ЗТХБУМ" болон гэрээт гүйцэтгэгчдэд зориулж бүх зураг, техникийн үзүүлэлтүүд бэлэн байхыг хангах
  • Барилгын болон Инженерийн харилцах уулзалт (Эзэмшигчийн баг / ЗТХБУМ);
  • LEAN Барилгын уулзалтууд;
  • Сайтын инженерийн уулзалт (Эзэмшигчийн баг /ЗТХБУМ талбайн инженер);
  • Уул уурхай - Барилгын харилцаа;
  • Уул уурхайн хэлтэсүүдтэй харилцаатай ажиллах (Уул уурхай, их засварын ажил, ЗТХБУМ / Гэрээт гүйцэтгэгч, Засвар үйлчилгээ, Техникийн үйлчилгээ) жишээ нь барилгын тоног төхөөрөмжийн хүртээмжийг зохицуулах, инженерингийн шийдлийг хянах, Техникийн туслалцаа үзүүлэх, МХЕГ-ын зөвшөөрөл гэх мэт.

Тавигдах шаардлага

  • Уул уурхай, иргэний барилга байгууламж, механикийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Тухайн програм хангамжийн автомат горимыг ашиглан янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж, боловсруулж чаддаг байх,
  • MS оффисийн хэрэглээний програм хангамжуудын нуугдмал үйлдлийн горимуудыг мэддэг ба ашиглаж чаддаг байх (Developer tab, or Animation tab, Add ins гэх мэт).
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.