Ажил мэргэжил

Төслийн инженер (1)

Нээлтийн огноо: 2018-01-10
Хаалтын огноо: 2018-01-24 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу Толгойн Гүний уурхайн төсөл хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хөндлөн малталттай холбоотой төслийн ажлын төлөвлөлт, удирдлага ба хэрэгжүүлэлт, гүний уурхайн операторуудад аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулах, уурхайн ашиглалт болон хамаарах тайлан ба тэмдэглэлүүдийг бэлдэж үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Оновчтой, бодит, салбарын стандартад нийцсэн, зөвлөж буй төлөвлөлтийн удирдамж болон бүх хамрах дүрэм журамд нийцсэн малталтын зураг төсөл, хуваарь ба төлөвлөлт боловсруулж бэлдэх.
  • Уурхай ашиглалтын төлөвлөгөө ба хуваариудыг сайжруулж төлөвлөгдсөн малталтын ажилтай холбоо бүхий төслийн ажлуудыг хийх.
  • Бодит бөгөөд боломж бүхий уурхайн төлөвлөлтийн мэдээллийг цаг хугацаанд багтааж үүсгэж, тэмдэглэж бусдад мэдээлэх. Удирдлагын шийдвэрт алдаагүй, сайтар боловсруулсан, товч бөгөөд бүрэн төлөвлөгөөг танилцуулах ба шаардлагын дагуу товч эсвэл иж бүрэн тойм үүсгэх.
  • Төлөвлөлт, зөвлөгөө ба шаардлагуудын талаар оролцогч талуудтай (ж.нь Үе Шат 2-н Удирдлага,) харилцаж, хамтран ажилласнаар тооцоололт ба төлөвлөгөөнүүд оновчтой бөгөөд зорилгод нийцсэн болохыг бататгах.
  • Уурхай ашиглалтын төлөвлөгөөг удирдаж төлөвлөх бөгөөд инженерийн багт зөвлөгөө өгч зааж сургаж өгөх.
  • Уурхай ашиглалтын төлөвлөгөө ба малталтын техникийн үйлчилгээний холбоо болж шаардлагын дагуу мэдлэгээр хангах бөгөөд үйлчилгээ үзүүлэх.
  • Уурхайн талбай дээрх аюулгүй ажиллагаа, бүтээмж, чанар ба үнэ цэнийг сайжруулах санаачилгуудыг хэрэгжүүлж ОТ нь бусад ижил үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай идэвхтэй өрсөлдөх бололцоог хангах.
  • Стандарт, тайлан, зураг төсөл, гарын авлага ба хөрөнгийн бүртгэлүүдийг бэлдэх, хөтлөх ба хянах.
  • Монгол улсын ба Олон улсын мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх удирдамжуудын шаардлагыг хангасан байдлаар (хувийн аргаар эсвэл ажил олгогчийн тэтгэлгээр) мэдлэг болон ур чадвараа үргэлжлүүлэн сайжруулах.
  • Ажлын цаг, цайны цаг, оффисын хаах цаг болон хамгаалалтын талаарх дүрэм журам байгаа болохыг бататгах.
  • Аюулгүй бөгөөд баталгаа бүхий ажлын орчинг бүрдүүлж дэмжих.
  • Бүх ажилчид болон оролцогч талуудтай эерэг харилцаа үүсгэж дэмжих.
  • Уурхайн циклд ашиглагдах хэрэглэгдэхүүний бодит урьдчилан таамаг бэлдэх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн чиглэлээр болон түүнтэй төстэй бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх Барилга, механик болон барилгын бүтцийн инженер гэх мэт
  • Ойролцоо ажлын байранд ажлын туршлагатай байх
  • MS оффисийн хэрэглээний програм хангамжуудын нуугдмал үйлдлийн горимуудыг мэддэг ба ашиглаж чаддаг байх (Developer tab, or Animation tab, Add ins гэх мэт).
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.