Ажил мэргэжил

Төслийн инженер (1)

Нээлтийн огноо: 2018-07-10
Хаалтын огноо: 2018-07-23 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл –Гүний уурхайн барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Төслийн инженер нь ЗТХБУМ гүйцэтгэгчийн барилгын ажлыг хянан хариуцах үүрэг бүхий Захиалагчийн Барилгын багийн гол хариуцах хүн байх бөгөөд аюулгүй ажиллагаа, хуваарьт хугацаа, зардал, болон чанарын шаардлагуудыг мөрдлөг болгож буй эсэхийг анхаарч ажиллана. Энэ албан тушаал нь Англи хэлээр чөлөөтэй харилцах ур чадварыг шаардана (Бичгийн болон Ярианы).

Үүрэг даалгавар

  • Ноогдсон барилгын ажлыг нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Гүйцэтгэгчийг Аюулгүй байдлын төлөвлөгөөний дүрэм, шаардлага, төслийн журмын дагуу барилгын ажлыг аюулгүй гүйцэтгэж байгааг бататгах.
  • Хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулахын тулд ЗТХБУМ Гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хянах
  • ЗТХБУМ болон Захиалагчийн Инженерчлэлийн багууд, Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналт болон Төслийн Үйлчилгээний багууд хооронд төслийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг зохицуулах
  • Төслийн оролцогч талуудтай харилцан холбох/зохицуулах уулзалтуудыг (хариу арга хэмжээний удирдлагыг оруулаад) удирдах, зохион байгуулах, мөн эдгээрт оролцох
  • Барилгын ажлыг хуваарьт хугацаагаар явуулах үүднээс барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авах гэрээний биелэлтийг хангах
  • Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуулт, асуудлууд болон өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэхээр ЗТХБУМ-тэй хамтран ажиллах
  • Инженерийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн, ашиглах боломжтой эсэхийг магадлан, шаардлагатай бол доголдлыг арилган залруулах арга хэмжээ авах
  • Талбайн үзлэг хийж загвар, хийцийг стандарт, тодорхойлолтын дагуу хийгдсэн эсэхийг шалгах, мөн аливаа дутагдал, доголдлыг мэдэгдэх
  • Гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой барилга, инженерчлэлийн аргачлалын өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох
  • Барилгын үйл явц, гүйцэтгэл, болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын ноорог гаргах
  • Төслийн гол оролцогч талуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин, хэвшил болгон ажиллах

Тавигдах шаардлага

  • Инженерийн -иргэний барилга байгууламж, цахилгааны, механикийн- чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй.
  • Уул уурхай, иргэний барилга байгууламж, механик, хүнд барилгын үйлдвэрлэлийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх.
  • Төлөвлөсөн үйл ажиллагааны танилцуулга/тайланг хугацаанд нь ирүүлэх чадвартай байх,
  • Гүний уурхайн бүтээн байгуулалт/зураг төслийн стандарт, дүрэм, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, аливаа үл тохирол/зөрчлийг тодруулах/мэдээлэх чадвартай байх.
  • Үйл ажиллагааны тодорхойлсон эрсдэлийг хянах, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх чадвартай байх,
  • Үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, хяналтын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай байх
  • 1, 2-р зэргийн эрсдэлийн үнэлгээг хянах, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээг санал болгох чадвартай байх.
  • Монгол болон англи хэлний ур чадвар сайтай байх (ярианы болон бичгийн)

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.