Ажил мэргэжил

Төслийн инженер (1)

Нээлтийн огноо: 2018-11-22
Хаалтын огноо: 2018-12-06 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хөндлөн малталтын ахилттай холбоотой төслийн ажлыг төлөвлөн, удирдан хэрэгжүүлэх, холбогдох тайлан ба тэмдэглэлүүдийг бэлтгэх, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, явцыг бүртгэх, ажлын талбайг бусад хэлтэсд хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулан ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Үнэн зөв, бодит, салбарын стандартад нийцсэн, холбогдох зураг төслийн удирдамж болон хүчин төгөлдөр хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн малталтын зураг төсөл, хуваарь ба төлөвлөлт боловсруулах
  • Бодитой бөгөөд биелэгдэх боломжтой уурхайн төлөвлөлтийн мэдээллийг цаг хугацаанд багтааж гаргаж, зохих ёсоор баримтжуулан бусдад ойлгомжтой байдлаар мэдээлэх.Алдаагүй, сайтар боловсруулсан, товч бөгөөд бүрэн төлөвлөгөөг шийдвэр гаргах түвшний удирдлагад танилцуулах, шаардлагатай бол товч эсвэл иж бүрэн дүгнэлт бичих
  • Холбогдох тооцоо, зураг төсөл үнэн зөв, зориулалтад нийцсэн эсэхэд хяналт тавин, төлөвлөгөө, санал зөвлөмж, шаардлагууд дээр оролцогч талуудтай (2-р үе шатны удирдлага гэх мэт) харилцаж, хамтран ажиллах
  • Малталт, уурхайн үйл ажиллагааны төлөвлөлттэй холбоотой асуудлыг техникийн талаас нь хариуцаж, шаардлагатай үйлчилгээ, ойлголт мэдлэгээр хангаж ажиллах
  • Стандартууд, тайлан, зураг төсөл, гарын авлага, хөрөнгийн бүртгэлүүдийг бэлтгэх, хөтлөх, хянах
  • Уурхайн талбарын хэсгүүдийг бусад хэлтэсд хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах
  • Сайжруулалтын төслүүдийг удирдах
  • Өгсөх өрөмдлөг, уртын цооног, алмазан өрөмдлөгүүдийн байршил, болон явцыг удирдах, бүртгэх
  • Монгол улсын ба Олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжуудын шаардлагад нийцүүлэн (өөрийн эсвэл ажил олгогчийн дэмжлэгтэйгээр) мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлснээр ур чадвараа өргөжүүлэх, шинэчлэх
  • Ажил эхлэх, дуусах, завсарлах цагууд болон аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмын хэрэгжилтийг хангах
  • Аюулгүй, баталгаатай ажлын орчныг бүрдүүлж ажиллах
  • Бүх ажилчид болон төслийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцан хамтран ажиллах
  • Уурхайн мөчлөгт ашиглагдах хэрэглээт бараа материалын бодит урьдчилсан төлөвлөгөөг гаргах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.