Ажил мэргэжил

Төслийн инженер

Нээлтийн огноо: 2019-02-26
Хаалтын огноо: 2019-03-12 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Далд уурхайн барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Төслийн инженер нь Барилгын багт орж ажиллах бөгөөд долоо хоногийн ажлын тайлан гаргах, ажлын хуваарь болон ЭМААБО-ын төлөвлөлтөнд хяналт тавихад дэмжлэг үзүүлж ажиллана. Уг албан тушаалтаны ажлын гүйцэтгэл нь нийт багийн ажлын гүйцэтгэлд нөлөөлөл үзүүлнэ. Ахлах ажилтнуудаас даалгавар авч, ажлаа дүгнүүлэх бөгөөд, барилгын баг болон бусад инженерүүдтэй тогтмол хамтран ажиллана.

Үүрэг даалгавар

  • Барилгын талбайд явагдаж буй ажилд хяналт тавих, тэдгээрт үндэслэн ажлын төлөвлөгөө, хуваарь, барилгын ажлын явцад шаардагдах мэдээлэл боловсруулах
  • Барилгын инженерүүд, гэрээлэгч талын ахлах ажилтнуудад талбайн хяналт тавих, хуваарь төлөвлөлтийг үнэн зөв, зураг төсөл, ажлын зааварчилгааны дагуу боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Талбай дээр ажил гүйцэтгэх, төслийн ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах явцдаа барилгын олон чиглэлд туршлага хураимтлуулах, тухайлбал : газар шорооны ажил, бетон зуурмаг, арматур, үйлдвэрлэл, засвар, сайтын үйлчилгээ
  • Бусад багийн гишүүдтэй ойр дотно хамтран ажиллах, ажлын гүйцэтгэлийг үр дүнтэй байлгах чиглэлд анхаарч ажиллах
  • Талбайн үзлэг хийх , шаардлагатай тохиолдолд барилгын ажлын явцад үнэлэлт дүгнэлт гаргах, тухайн ажил төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Ноцтой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, ажлын орчныг аюул осолгүй байлгахад анхаарч ажиллах
  • Ахлах менежерт сар бүрийн болон долоо хоног тутмын тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Төслийн үзүүлэн таниулах хурлын материалыг бэлтгэх
  • Төслийн менежмент болон төслийн хяналтын чиглэлээр ур чадвараа нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага

  • Иргэний барилга байгууламж болон уул уурхайн инженерчлэл, үүнтэй дүйцэх чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Барилгын арга ажиллагаа, нэр томьёо, зарчмуудын талаарх ойлголтыг мэддэг байр
  • Автокад, MS Office, MS Project, P6, Primavera болон тайлан бичих ур чадвартай байх
  • Уул уурхайн барилга байгууламжийн төслийн талаарх мэдлэгтэй байх
  • Microsoft office, Microsoft Project, инженерчлэлийн болон компьютерийн зураг төслийн программууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх
  • Зааварчилгаа авч ажиллах болон янз бүрийн соёл, гарал бүхий хүмүүстэй ажиллах чадвартай байх
  • Нарийн төвөгтэй мэдээллийг ойлгож, ашиглах чадвартай мөн ажлын ачаалал даах, ажлыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх чадвартай байх
  • Уул уурхайн орчинд төслийн инженерийн туршлагатай бол давуу тал болно
  • Асуудлыг шийдвэрлэх логик болон дүн шинжилгээ хийх ур чадвартай байх
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, санаачилгатай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.