Ажил мэргэжил

Төслийн инженер

Нээлтийн огноо: 2018-04-27
Хаалтын огноо: 2018-05-09 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн Гүний уурхайн төслийн Босоо амны хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Төслийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь босоо амны нэвтрэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ба Монгол улсын болон Оюу толгойн холбогдох стандарт, журмуудын дагуу гүйцэтгэлийг бататгахад оршино. МХЕГ-ын шаардлагын дагуу шинэ босоо амны нэвтрэлтийн суурилуулалтыг хянаж, паспорт баримт бичгийг шалгаж чанарын хувьд өндөр зэрэглэлийн ажил явагдах нөхцлийг хангах. Ашигтай ажиллагаа ба зардлын үр ашгийг сайжруулах үүднээс системийн бүрдүүлэлт, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үнэлгээ хийх. Аюулгүй ажиллагааны төлөвлөлтийн дүрэм, журам, төслийн процедурын дагуу гэрээлэгчийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хангах. Инженерчлэлийн дэмжлэг үзүүлэх, эрх зүйн хэрэгжилтийн нийцлийг баталгаажуулах зорилгоор EPCM гэрээт талтай хамтран ажиллах.

Үүрэг даалгавар

  • Рио Тинтогийн баг хамт олон, арга барил, дадал туршлага болон хөтөлбөрүүдтэй танилцах ба туршлага олгох өдөр тутмын төрөл бүрийн ажлыг чиг үүргийнхээ хүрээнд хийж гүйцэтгэнэ.
  • Өгөгдөл цуглуулж урьдчилсан дүн шинжилгээ хийх.
  • Инженерийн зургуудад тайлал хийх.
  • Баримтжуулалт, хяналт, туршилтын үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллах.
  • Асуудал шийдвэрлэхдээ бэлэн, ойлгомжтой, шууд шийдлүүд боловсруулах.
  • Дизайны хэрэгжүүлэлтэд ашиглах боломжтой ажлын даалгаврын мэдээлэл цуглуулан үнэлгээ хийх болон төлөвлөгөө боловсруулах.
  • Тоног төхөөрөмжийн ноцтой бус доголдолд шинжилгээ хийн арилгаж чаддаг байх.
  • Аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хийгдэж буй ажил аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, зохих ЭМААБО-ы стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллаж байгаа эсэхийг магадлах.
  • Баг хамт олны аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг тодорхойлох, нөлөөг багасгаж хянах.
  • Өөрчлөлт хийх бололцоо багатай асуудлуудыг шийдвэрлэхэд арга зүйн бага хэмжээний шинэчлэл хийх стандарт техникүүдийг ашиглах.
  • Зохиогчид/дизайнерууд, техникчид болон инженерүүдтэй хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд хувь нэмэр оруулна.
  • Баг хамт олон ба бүлгүүдийн үйл ажиллагааг зохицуулан олон тооны хэлтсүүдийн хамтран ажиллагааг хөнгөвчилж өгнө.
  • Инженерийн Процессын ойлголтыг хөгжүүлж дээшлүүлэх.

Тавигдах шаардлагууд

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн Инженерийн зэрэг олгох хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Дараах мэргэшлийн чиглэлүүдийн нэг байвал давуу тал болно; Механикийн, Цахилгааны, Уул уурхайн, Барилгын эсвэл Барилга бүтээцийн.
  • Гурваас доошгүй жилийн холбогдох ажлын туршлагатай байх. Эсвэл үүнтэй адилтгах туршлага, ажлын байран дээрх сургалтад хамрагдсан байх
  • Root cause буюу эх үүсвэрийн шинжилгээ, зөрчил, доголдлыг арилгах сургалтад суусан бол давуу тал болно;
  • Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх.
  • Англи хэл дээр өргөн цар хүрээний утга агуулгатай мэдээ, мэдээллийг нарийн үг хэллэг, янз бүрийн цаг ашиглан бичиж, ойлгож, харилцан ярих чадвартай байх;

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/Career цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.