Ажил мэргэжил

Төслийн инженер

Нээлтийн огноо: 2016-05-19
Хаалтын огноо: 2016-05-31
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдааМонгол Улсын хөгжилдэвшилдхувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөлд Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (2) Төслийн инженер (Хөндлөн малталт) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • IPP-д долоо хоног, улирал тутмын төлөвлөлт, тайланг гаргах, мэдээлэл нэгтгэх
  • Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах
  • Vulcan –дээр боловсруулсан зураг төслийн бичиг баримт, төлөвлөлтөнд хяналт тавих
  • Vulcan дээр боловсруулсан зураг төсөл, архивлах бичиг баримтыг хадгалах, нэгтгэх
  • Гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Уурхайнталбарынусныболонагааржуулалтынсистемийнзасварүйлчилгээнийстратегийг агааржуулалт хариуцсан хэлтэстэй хамтран боловсруулах
  • Гадны хамтран ажиллагч талуудад мэдээлэл өгөх, өргөтгөлийн бүхий л шатанд барилгын багуудтай ажил үүргээ уялдуулах
  • Хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан журам, бичиг баримтыг боловсруулах
  • Төсөл, зураг төсөлийн ажил, аюулгүй ажиллагааны соёл, үр дүнтэй багийн ажиллагааг бий болгох гэх мэт ажилтай холбогдох бүх чиглэлээр инженерүүдэд сургаж зааварчлах, хөгжүүлэх,
    • Дараах чиглэлүүдэд сар тутамд ажлын тайланд хяналт тавих, дүн шинжилгээ хийх:
    • Биет- өргөтгөлийн түвшний ахилт, тулгуур бэхэлгээний суурилуулалт
  • Чанар- өсөлт бууралт, зөрчил, хорогдол
  • Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох, зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер болон холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • Гүний уурхайн талбарт 2-5 жил ажилласан туршлага, Блокчлон ухалтын ажлын туршлагатай бол сайн
  • Автокад, Вулкан, Surpac, Deswick болон бусад холбогдох уул уурхайн 3 хэмжээст зураглалын програм дээр ажилласан туршлага
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Уул уурхайн өргөтгөлийн төлөвлөлт, барилга, төслийн болон гэрээний менежмент дээр дээр ажиллаж байсан туршлагатай бол сайн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байвал сайн

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.