Ажил мэргэжил

Удирдлагын системийн шинэ төгсөгч (1)

Нээлтийн огноо: 2018-05-14
Хаалтын огноо: 2018-05-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэст2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд төгссөн оюутнуудаас Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Удирдлагын системийн шинэ төгсөгч инженер шалгаруулж авна.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны бүх дүрэм, журам, шаардлагыг ханган ажиллах.
  • Багт өөрийн хариуцах үүрэгт ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэн ажиллах.
  • Үйлдвэр техникийн хэлтсийн хүрээнд бусад инженерүүдтэй үр дүнтэй харилцан хамтран ажиллах, нэгжүүдийн хооронд ажлын нягт уялдаа тогтоох тухайн ажил үүргийг гүйцэтгэх болон хүлээлгэн өгөхөд зохих түвшинд оролцох.
  • Оюу Толгой ХХК-н ашигт ажиллагааг чиглэгдсэн (бүгд бус) ялангуяа баяжуулалтын үзүүлэлтүүдийг цаашид өсгөх боломжуудыг эрж хайх, нээн илрүүлэх.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны богино ба урт хугацааны хамгийн зохимжит хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
  • Хүдэр боловсруулалт, металл авалт, чанар зэрэг баяжуулалтын үндсэн үзүүлэлтүүдийг өсгөх боломж, эрсдэл зэргийг харгалзан төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
  • Үйлдвэрийн DCS системийг тасралтгүй сайжруулан хэвийн ажиллагааг хангах.
  • Баяжуулах үйлдвэрлэлтэй уялдах арга хэмжуунүүдйиг авах үүнд баяжуулах үйлдвэрт орох хүдрийн төрөл, хүчин чадлын судалгаа, хязгаарлагч хүчин зүйлсийн судалгаа зэргийг гүйцэтгэсэнээр Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт гарч болох боломжууд, эрдсэл зэргийг тодорхойлон техник технологийн сайжруулалтыг цаг ямагт гүйцэтгэх.
  • Зураг төсөл, технологийн схем шалгах, санал шүүмж өгөх, эрсдэл илрүүлэх болон шаардлагатай өргөтгөл шинэтгэл зэрэгт цаг тухай бүрт нь оролцон санал шүүмжээ илэрхийлэн баяжуулах үйлдвэр ашиглалтан оруулах процессыг түргэтгэхэх хувь нэмрээ оруулах.
  • Нунтаглалт, флотацийн хэсгүүдтэй баяжмалын чанар, металл авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах.
  • Шинэ техник технологийн мэдээллийг цаг алдалгүй авч үйлдвэрийн үр ашигт ажиллагааг дээшлүүлэхэд цаг ямагт анхааран ажиллах.
  • Үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн асуудлаар санал гаргах хэрэгжүүлэх асуудалд хөрөнгө оруулагчдийг дэмжин ажиллах.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд Автоматжуулалт, Цахилгаан, Мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Багшийн тодорхойлолт 2

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.