Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг Оюу толгойд шалгалтаар ирлээ

"Оюу толгой" компани УИХ-аас томилогдсон Ажлын хэсэгтэй ил тод, нээлттэй хамтран ажиллаж байна. Өчигдөр бид уурхай дээрээ УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч үйл ажиллагаа болон гүний уурхайд явагдаж буй бүтээн байгуулалтаа үе шаттайгаар танилцуулав. Оюу толгойг шалгах ажлын хэсгийн шаргуу хөдөлмөр бидний цаашдын хамтын ажиллагааг батжуулна гэдэгт итгэж байна.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.