Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар Марафон 2018

Оюу толгойчууд бид өнөөдөр болсон олон улсын “Улаанбаатар Марафон – 2018”-д хамт олноороо нэгдлээ. Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ бодитоор оруулж буй манай сор болсон 14,000 ажилчдын төлөөлөл, 200 гаруй ажилчид маань гараанаас гарч, марафоноо амжилттай дуусгалаа. Мөн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан, идэвхитэй оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе!


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.