Төлөөлөн удирдах зөвлөл

Улф Куэлман

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Улф Куэлман нь 2018 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр 2016-2018 онуудад Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн Стратегийн төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч, мөн Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 7 дугаар сараас Туркойс Хилл Ресурс компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Улф Куэлман Рио Тинтод 2008 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Алкан компанийн Монреал дахь салбар мөн Женерал Моторс компанийн Нью-Йорк, Лондон дахь салбарт тус тус ажиллаж байсан байна. Алкан компанид тэрээр санхүүгийн асуудал хариуцсан ахлах удирдлагын албан тушаалууд, тухайлбал, сүүлд Хөрөнгө оруулагчийн харилцаа хариусан Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан. Мөн тэрээр Женерал Моторс компанийн Нью-Йорк дахь Санхүүгийн албанд хэсэг ажиллаад тус компанийн Их Британи дахь охин компани болох Ваксхол Моторс компанид таван жилийн турш санхүү, маркетинг, удирдлагын албан тушаалуудад ажилласан туршлагатай.