Ажил мэргэжил

Усан хангамжийн инженер

Нээлтийн огноо: 2017-02-21
Хаалтын огноо: 2017-03-06 17:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ус, цахилгаан хангамжийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Усан хангамжийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн усан хангамжийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн бизнесийн нийт хүрээнд Усны аж ахуй, үйл ажиллагааны, засвар үйлчилгээний бодлогыг хөгжүүлж, мөрдүүлэх;
  • Үйл ажиллагааг хөгжүүлэх, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, учир шалтгааныг шинжлэх, эрсдэлийг илрүүлэн арилгах;
  • Оюу толгой болон стратегийн түнш гэрээт гүйцэтгэгчидийн үйл ажиллагааны хүрээний хувьд Боловсруулаагүй ус хангамжийн систем, Ус цэвэршүүлэх савлах станц, Бохир ус цэвэршүүлэх станц, Хог хаягдлын менежментийн төв болон сүлжээнд шаардлагуудыг мөрдүүлэх;
  • Оюу толгойн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн ажлын арга барил үзүүлэх
  • Засвар үйлчилгээ, үйл ажиллагааны процесс болон ажлын дадлын ойлголттой байх;
  • Рио Тинтогийн хөрөнгийн менежментийн дүрэм журмыг ойлгож хэрэгжүүлэх;
  • Үйл ажиллагааны сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, ангилах;
  • Усны аж ахуйн үйл ажиллааганы болон засвар үйлчилгээний хэлтэсүүдэд техникийн заавар, дэмжлэг үзүүлэх.
  • Оюу толгойн бүх дотоод оролцогч талуудтай харилцах, мөн дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтаран шинэ үйлчилгээг хөгжүүлэх.
  • Хөрөнгийн менежмент, Худалдан авалт, Дэд бүтцийн засвар төлөвлөлт, Хэмжих хэрэгсэл, засвар үйлчилгээ багуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Инженер, уул уурхай, засвар үйлчилгээ болон холбогдох бусад чиглэлээр мэргэжил эзэмшсэн буюу дүйцэхүйц мэдлэг боловсролтой;
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Англи хэлний аман болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй байх;
  • Оффисын хэрэглээний програмыг бүрэн ашиглах чадвартай байх;
  • Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх;

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.