Худалдан авалт

Усны гутлын дотор зузаан оймс Монгол улсад үйлдвэрлэн нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий компаниудыг “Усны гутлын дотор зузаан оймс” Монгол улсад үйлдвэрлэн ханган нийлүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Усны гутлын дотор зузаан оймс:

  • Жилийн хэрэглээ – дунджаар 8’000 хос
  • Чанарын шаардлага: - Хөлд чийг нэвтрүүлэхгүй, харшил өгөхгүй, хөвөн даавуун гадаргуу ба акрильтай ноосон даавуун дотор бүхий 2 давхар материалаар хийсэн байх.

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу Толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт зарлагдсанаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт” маягтыг бүрэн бөглөж доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдгийг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Уг ОСИХ-той холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд Procurement@ot.mnхаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод procurement@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын

бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Өмнөговь аймаг,

Даланзадгад хот

2018.IV/10

2018.IV/09



Procurement@ot.mn

Өмнөговь аймаг,

Ханбогд сум

2018.IV/11

2018.IV/10

Улаанбаатар хот

2018.IV/16

2018.IV/12

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1282859315 – Усны гутлын дотор зузаан оймс” бүхий гарчигтайгаар 2018 оны 4-р сарын 20-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР