Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Уст цэгийг нэмэгдүүлснээр малчид отор хийх, бэлчээрээ сэлгэх боломж бүрдэж байна

Монгол Улс, Улаанбаатар хот,


Гурван суманд худаг гаргах, ус цэг сэргээн засах ажил хийнэ.

"Оюу толгой" компани өнгөрсөн 2013 онд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг засаж сайжруулжээ. Үүний үр дүнд усан хангамж сайжирч, малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрдсэн тул малчид ч сэтгэл хангалуун байгаа юм.

Говь нутгийн малчдад бэлчээр нь байдаг ч худаг, уснаас шалтгаалаад ашиглаж чадахгүй тохиолдол цөөнгүй бий. Тиймээс "Оюу толгой" компани үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр гурван сумын малчидтай хамтран шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засч сайжруулах ажлаа дөрөв дэх жилдээ хийж байна.

"Оюу толгой" ХХК-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ерөнхий менежер Ш.Байгалмаа "Уст цэгийн тоог нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь говийн бүсийн малчдын хувьд амин чухал асуудлын нэг байдаг. Тиймээс Оюу толгой компани энэ ажлыг сумын Засаг даргын Тамгын газар болон малчдын санаачилга, хамтын оролцоонд тулгуурлан амжилттай гүйцэтгэж байна" хэмээн ярилаа.

Энэ жилийн хувьд гар худгийн засварын ажилд орон нутгийн малчдын хоршооны гишүүд биечлэн оролцож байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой юм. Харин малчид худгаа хүлээж авсны дараа хамгаалах, арчлах ажлаа өөрсдөө хариуцдаг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.