Ажил мэргэжил

Ус хангамжын инженер (1)

Нээлтийн огноо: 2017-05-30
Хаалтын огноо: 2017-06-12 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамж хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ус хангамжын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн усан хангамжийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн Бизнесийн нийт хүрээнд Усны аж ахуй, үйл ажиллагааны, засвар үйлчилгээний бодлогыг хөгжүүлж, мөрдүүлэх.
  • Үйл ажиллагааг хөгжүүлэх, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, учир шалтгааныг шинжлэх, эрсдэлийг илэрүүлэн зайлуулах.
  • Оюу Толгой болон стратегийн түнш гэрээт гүйцэтгэгчидийн үйл ажиллагааны хүрээний хувьд боловсруулаагүй ус хангамжын систем, ус цэвэршүүлэх савлах станц, бохир ус цэвэршүүлэх станц, хог хаягдалын менежментийн төв болон сүлжээнд шаардлагуудыг мөрдүүлэх.
  • Рио Тинтогийн хөрөнгийн менежментийн дүрэм журамыг ойлгож хэрэгжүүлэх.
  • Усны аж ахуйн үйл ажиллааганы болон засвар үйлчилгээний хэлтэсүүдэд техникийн заавар, дэмжлэг үзүүлэх.
  • Оюу толгойн бүх дотоод оролцогч талуудтай харилцах, мөн дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтаран шинэ үйлчилгээг хөгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Механикын инженер болон инженерийн чиглэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Нүүрсээр галладаг зуухны байгууламж дахь угсралт, ашиглалт ба засвар үйлчилгээний наад захын 4 жилийн туршлага хуримтлуулсан байх
  • Механикийн дизайны инженерийн туршлагатай бол давуу тал болно
  • Auto_Cad программ дээр зураг зурах ( анхан шатны түвшинд), техник эдийн засгийн судалгаа тооцоо хийх, зардлын тооцоо тайлан хийх гэх мэт ажлуудыг гүйцэтгэх чадвартай байх.
  • Дэд бүтцийн үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг ажиллуулах төрөл бүрийн заалт, тоног төхөөрөмжийг ажиллуулахад хамаарах аюулгүй ажилллагааны зааварчилгааны талаар ойлголттой байх.
  • Холбогдох тоног төхөөрөмжтэй холбоотой техникийн зургийг ойлгох, тэдгээрийг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд ашиглах талаар мэддэг байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны ач холбогдлыг ойлгох, ухамсарлах.
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • MS Office-ын болон холбогдох бусад програм дээр ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авна уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.